ШНХ-ийн хэрэглээ

ШНХ-ийг айл өрх, хоол үйлдвэрлэлийн салбарын цахилгааны эх үүсвэрт, автомашин, тээврийн хэрэгслийн шатахуун, түлшинд мөн уул уурхайн лаборатор, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн цахилгааны эх үүсвэр зэрэгт хэрэглэж байна.

Ахуйд айл өрхөд: Хоол унд бэлтгэх, ус халаах, орон байраа халаах , аялал жуулчлалын салбарт, автогаз

Нийтийн хоолны салбарт: Ресторан зоогийн газар, хагас бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх

Үйлдвэрлэлд: Барилгат дээвэр наах, битум халаах, алт мөнгөний дарханы газарт, хар металл зүсэх, тайрах, ширэм хайлуулах, эмийн үйлдвэрт, лаборатори болон бусад.

ШНХ хэрэглэснээр

  1. Улаанбаатар хотын агаарын бохирдолт тодорхой хэмжээгээр багасна.
  2. Хотын экологийн балансад эергээр нөлөөлөх болно.
  3. Хотын айл өрхүүдийн  амьдралын нөхцөл тодорхой хэмжээгээр сайжирч харьцангуй цэвэр  орчин бий болох боломжтой.
  4. Айл өрхүүдийн хувьд эдийн засгийн хэмнэлт гарна.
  5. Хоол ундаа бэлтгэхэд зарцуулах цаг хугацаа багасна.

Экологийн талаас авч үзвэл:

Улаанбаатар хотын хэмжээнд авч үзэхэд орон сууцанд амьдардаг нэг өрх сард дунджаар 200 орчим кВт/ цаг цахилгаан эрчим хүч зарцуулдаг гэвэл орон сууцанд амьдардаг 126043 өрхийн хэрэгцээний цахилгаан эрчим хүчийг гарган авахын тулд нийслэлийн дулааны 3 цахилгаан станц нийт 12604.5тн нүүрс шатааж  тонн тутмаас 17-19 кг SOх, 4-14 кг NOх, 0.1-0.45кг СО, 220-300 кг СО2 болон 12% үнс ялгаруулж байна.

Гэрийн хорооллын 1 өрх нүүрс түлснээр нийт 607 тн хорт утааг хотын агаарт цацаж байна. Эдгээр айлууд ШНХ хэрэглэвэл агаарт цацагдах хорт хийн хэмжээг бууруулах боломжтой.

  1. ШНХ-н түлшийг үйлдвэрлэлд металл зүсэх, таслах чиглэлээр уул уурхай, эрчим хүч төмөрлөгийн үйлдвэрт өргөнөөр хэрэглэж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд энэ салбарт жилд дундажаар 30 орчим тн ШНХ-г дээрхи салбаруудад ашигласан байна.
  2. ШНХ-н хийг ацетилентэй харьцуулахад эдийн засгийн хувьд 20 гаруй хувийн ашигтай байгаа бөгөөд хэрэглээ өндөртэй аж ахуйн нэгжүүдэд илүү үр дүнтэй байгааг тогтоов.
  3. ШНХ-н түлшийг нийтийн хоолны газруудад ашиглахад цахилгаан эрчим хүчтэй харьцуулбал 10.8%-28.7% хэмнэх боломжтойг тогтоов.
  4. ШНХ-н түлшээр металл боловсруулах үйл ажиллагаа хурдан шуурхай явагдах бөгөөд нийтийн хоолны салбарт хоол хүнс илүү амт чанартай хурдан шуурхай болох тул хэрэглэгчдийн таашаалд илүү нийцтэй байна.
  5. Цаашдаа ШНХ-н түлшийг одоогоор хатуу түлшээр ажиллаж байгаа зуухнуудад халаалтын зориулалтаар ашиглах нь хамгийн ойрын үед шийдвэрлэвэл зохих асуудал гэж үзэж байна.