Хийн түлш дэлхий нийтэд

Шингэрүүлсэн хийн түлшийг улс ардын аж ахуйн олон салбарт хэрэглэж байна. Тухайлбал:

  • Ахуйн зориулалтаар
  • Айл өрх, болон нийтийн хоолны салбарт
  • Ус халаагч, дулаан хангамж
  • Авто тээвэр
  • Үйлдвэрлэлийн гэх мэт салбаруудад ашиглаж байна.

Хамгийн анх 1910 онд  АНУ-ын иргэн Валтер Снелинг шатахууныг ууршуулж үзсэн ба Тэрээр шатахууны ууранд пропан, бутан, төрөл бүрийн хөнгөн нүүрс-устөрөгч байгааг олж мэдсэн байна.

Валтер Снелинг шатахуунаас  пропан, бутан ялгагч төхөөрөмж зохион бүтээж чадсан.

Хийн түлшийг хамгийн анх 1912 онд ахуйн зориулалтаар / хоол хийх/ ашигласан ба харин автомашинд 1913 онд ашиглажээ.

Шингэрүүлсэн нефтийн хий үйлдвэрлэл жилд 257-260 сая тоннд хүрсэн ба 2005-2010 оны жилийн дундаж өсөлт 2,8% байна. ШНХ-ийн үйлдвэрлэлийн 60%-ийг байгалийн хий боловсруулах үйлдвэрээс, үлдсэн 40%-ийг газрын тос боловсруулах үйлдвэрээс гарган авч байна.

Ийнхүү хийн түлшний дэлхий олборлолт хэрэглээ нэмэгдэх хандлагатай байгаа нь :

  • Хийн түлшний экологийн сөрөг нөлөө багатай байдал.
  • Дулаан ялгаруулах чадвар өндөр учир үйлдвэрлэлд ашиглахад ашигтай.
  • Хий түлшийг олборлох,  дамжуулах, хадгалах техник – технологи харьцангуй түргэн хөгжиж байгаа
  • Олборлосон байгалийн хийнээс харьцангуй хямд аргаар гарган авч болдогтой нь холбоотой.