Автогаз

Автомашин хийгээр цэнэглэх станц (АХЦС)

“ЮниГаз” ХХК нь Монголын зах зээлд шингэрүүлсэн нефтийн хийн салбарын хөгжүүлэх, тэр дундаа авто тээврийн салбарт шингэрүүлсэн нефтийн хийг нэвтрүүлэх Дэд бүтцийн яамнаас (хуучин нэрээр)  зарласан нээлттэй тендерт шалгарч, 2004 оны 9 сарын 16-ны өдөр онцгой эрх бүхий байгууллага болон үүсгэн байгуулагдаж, 2005 оны 9 сарын 12-ны өдрөөс Монголд Улсад анх эхлэн автомашиныг хийгээр цэнэглэж, олон нийтэд үйлчилгээгээ үзүүлж эхэлсэн.

Бид үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш нийтийн үйлчилгээний 1000 гаруй автомашинд 400 ам.долларын өртөгтэй автогазын нэмэлт төхөөрөмжийг үнэ төлбөргүй суурилуулан, Улаанбаатар хотын 3 дүүрэг дэхь нийт таван автомашин хийгээр цэнэглэх станцаараа (АХЦС) дамжуулан хийн түлшийг тасралтгүй найдвартай хангаж хэрэглэгчээ дээдэлсэн үнийн уян хатан бодлогыг баримтлан, хөнгөлөлт урамшуулал бүхий найрсаг, хүндэтгэлтэй  үйлчилгээг үзүүлж байна.

Үйл ажиллагааны чиглэл

  • Шингэрүүлсэн нефтийн хийн импорт борлуулалт;
  • Тээврийн хэрэгсэлд шингэрүүлсэн хийг түгээх;
  • Тээврийн хэрэгсэлд автогазын нэмэлт тоног төхөөрөмж суурилуулах;
  • Автогазын төхөөрөмж бүхий тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээ, сэлбэгийн худалдаа;
  • Нийтийн хоолны салбарт хийн түлшний шугам хоолойн угсралт холболтыг хийх, хийн түлш түгээх;
  • Үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагуудад хийн түлшийг түгээх, хангах;

Бидний давуу тал

  • Бид ОХУлсаас Европын стандартад нийцүүлэн үйлдвэрлэдэг эдийн засгийн хэмнэлттэй, байгальд ээлтэй хийн түлшийг зах зээлд нийлүүлдэг.
  • Бид аюулгүй ажиллагааг эрхэм болгож, Япон, Солонгос, Польш улсын тоног төхөөрөмжөөр хий хангамжийн суурилуулалт хийдэг.
  • Бид хэрэглэгчддээ зориулсан байнгын урамшуулалт худалдаа, засвар үйлчилгээ, сургалт мэдээ, мэдээллийн цогц үйлчилгээтэй.
  • Манай мэргэжлийн өндөр ур чадвар бүхий туршлагатай инженер, техникийн баг, хамт олонтой танд үйлчилж байна.

АВТОМАШИНЫ ХИЙН НЭМЭЛТ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ

  1. АВТОГАЗ – ХЭМНЭЛТТЭЙ ТҮЛШ

Автогаз нь бензинтэй харьцуулахад ЯМАГТ 20%-30% хямд үнэтэй байдаг тул үнийн зөрүүний хэмнэлтийг та өөртөө үлдээнэ.

Жишээ нь:  Та автомашиндаа өдөрт 10 литр шатахуун зарцуулдаг бол автогаз хэрэглэснээр жилд 2’160’000 төгрөгийг бодитой хэмнэх боломжтой.

  1. АВТОГАЗ – ЧАНАРТАЙ ТҮЛШ

Автогазын октан тоо 105-120 байдаг бөгөөд бүрэн шаталт явагддаг учир таны автомашины эд анги, тоног төхөөрөмж, моторын эдэлгээг уртасгаж хүчин чадлыг нэмэгдүүлдэг.

Аи98-аас илүү чанартай, Аи92-оос хямд, чанартай түлшийг илүү хямд үнээр байнга хэрэглэх боломжтой.

  1. АВТОГАЗ – ЭКО ТҮЛШ

Бензин хөдөлгүүртэй нэг автомашин 1 минутын дотор 1500-2500 литр агаарыг бохирдуулж байна. Автомашины утаанд агуудагдах азотын давхар исэл, нүүрсхүчлийн дутуу исэл, хүхэрлэг хий, хөө тортог, хар тугалга зэрэг 260 гаруй төрлийн хорт бодисууд нь бага насны хүүхэд, жирэмсэн эх болон жолооч нарыг илүү ихээр хорлуулж байдаг.

Та автомашинаа автогаз уруу шилжүүлснээр жилд ялгарах хорт бодисын хэмжээг 65% буюу 100 кг-аар бодитой бууруулж чадна. Энэ хэмжээгээр та үр хүүхдүүддээ цэвэр агаарыг бэлэглэж байна.

Шингэрүүлсэн нефтийн хийн форсунк системийн нэмэлт тоног төхөөрөмжийн танилцуулга

Форсунк системийн шингэрүүлсэн нефтийн хийн нэмэлт төхөөрөмжийн давуу тал:

  • ШНХ-н нэмэлт төхөөрөмжийн суурилуулт хийгээд тээврийн хэрэгслийн эд ангид болон түлшний системд өөрчлөлт орохгүй.
  • Тээврийн хэрэгслийн гүйлтийн зай уртасна. ШНХ-н нэмэлт төхөөрөмжтэй хос түлшит автомашин нь зогсолтгүйгээр хол зам туулах үед, нэг удаагийн цэнэглэлтээрээ дан бензин түлшит автомашинаас  илүү хол зам туулдаг. /Бензин, ШНХ/
  • Жолооч түлшний системийн шилжүүлэлт хийхдээ ямар нэгэн хүндрэлгүй хялбар хийдэг ба шилжүүлэгч буюу төв удирдлага нь хянах самбарт жолоочид харагдахуйц гар хүрэх хэсэгт байрлуулсан байдаг.
  • ШНХ нь бензинийг бодвол арай удаан шатдаг. Энэ нь хөдөлгүүрийн тахир гол шатхууны механизмд бага ачаалал өгсөнөөр тахир голын хүзүүний элэгдэлт 57% буурдаг.
  • ШНХ нь хийн фазаараа хольмог үүсгэдэг ба цилиндрийн ханан дахь маслыг уусгадаггүй, цилиндрийн гийлзний элэгдэлт -14%, поршингийн элэгдэлт – 17%, поршний кольцны элэгдэлт 63%-аар буурдаг давуу талтай.
  • Ашиглалтын зардал багасна. Бензиний үнээс 20-30% хямд байдаг.
  • ШНХ октан тоо 103-105 байдаг ба шаталтын явцад хөдөлгүүрт  детонац үүсгэдэггүй байна.
  • ШНХ нь бусад шатахуунаас хэд дахин бага хорт хий ялагруулдаг.
  • Хамгийн бага хар тугалганы бохирдол хийн түлштэй автомашинд ногдож байна. 1 км-т гаргах NO2 –ийн хэмжээ нь бензин хэргэлэдэг автомашинаас 30% бага байдаг.
  • ШНХ нь хийн фазараа хольмог үүсгэдэг ба агаартай маш амархан холилдож, шатах камерт хольмог жигд тархаж, бүрэн шатдаг.
  • ШНХ нэмэлт төхөөрөмж нь зөв ашиглавал хөдөлгүүрийн эд ангийн эдэлгээг уртасгадаг. ШНХНТ-ийг 5 жил ашигласаны дараа ч өөр машин дээр сольж тавин ашиглаж болдог. Учир нь төхөөрөмжийн эд ангиуд нь эвдрэл багатай байдаг. Зөвхөн  ууршуулагчийн мембран, резинэн хэсгийг солин ашиглаж болдог.
  • ШНХ төхөөрөмжийн төв удирдлагыг маш амархан сууринаас нь салган авч болдог ингэж хоёр түлшний өгөлтийг хязгаарласнаар автомашиныг хулгайлан авч явахаас урьдчилан сэргийлэх боломжтой.
  • Хөдөлгүүрийн маслын ашиглах хугацаа бензинээр явснаас нэг дахин уртасдаг.
  • Очлуурын ашиглах хугацаа бензинээр явснаас 40%  уртасдаг.
  • ШНХ төхөөрөмжийн угсралт засвар үйлчилгээний үнэ тариф бусад автомашины засварын хөлснөөс хямд байдаг.