Ресторан

Бид Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй томоохон ресторан, зочид буудал, түргэн хоолны сүлжээ зэрэг 400 гаруй байгууллагад хийн шугам хоолойн угсралтыг стандартын дагуу хийж гүйцэтгээд байгаа ба хийн түлшээр ханган үйлчилж байна. Угсралт хийсэн хийн шугам хоолойн угсралт болон тоног төхөөрөмжид 6 сар тутамд техникийн үзлэг шалгалт хийн аюулгүй ажиллагааг дээд зэргээр ханган ажилладаг.

Түүнчлэн хөдөө орон нутгийн суурин кемпүүд, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын нийтийн хоолны хэсэгт хийн шугам хоолойн угсралт холболтын ажлыг хийж гүйцэтгэсэн.