Үйлдвэрлэл, уул уурхайн салбарт

Шингэрүүлсэн хийн түлшийг үйлдвэрлэлд багагүй хэрэглэх ба дэлхийн нийт хэрэглээний 26%-ийг газрын тос ба химийн үйлдвэр, 9%-ийг үйлдвэрлэлийн бусад салбарт хэрэглэж байна.

Хийн түлшийг уул уулхайн далд гүний халаалт, хатаалтанд мөн олборлосон ашигт малтмалыг өндөр хэмд боловсруулах, дээж боловсруулах судалгааны лабортори зэрэгт өргөн хэрэглэдэг.

Төвийн эрчим хүчнээс алслагдмал суурин газар, байр, агуулахын халаалт, үйлдвэрлэлийн халуун ус, эрчим хүч, нийтийн хоолны хэрэглээнд ашигладаг.

Хийн түлш нь эрчим хүчний шинэ эх үүсвэр төдийгүй бүтээгдэхүүний чанар, гарц, бүтээмжийг нэмэгдүүлсэн цэвэр түлш юм.

Бид эрчим хүчний шинэ шийдэл, хийн түлшний систем, технологи бүхий барилгын материал үйлдвэрлэлийн “ Баярс Констракшн” ХХК-ийн перлитийн үйлдвэрт, “Актлабс эйшиа” ХХК-ийн уул уурхайн дээж боловсруулах лабораторид хийн түлшийг нийлүүлж байна.

Мөн үйлдвэрлэлийн салбарт шатаалтын зуух, төмөр таслах, хайлуулах ажиллагаанд хийн  ашигладаг бөгөөд дунд оврын шингэрүүлсэн хий хадгалах сав суурилуулж, холбогдох тоног төхөөрөмж, инженерийн шугам сүлжээний угсралтын ажлыг гүйцэтгэж, цаашид тасралтгүй хийн түлшээр хангаж ажиллах боломжтой.

Манай компани нь ШУТИС-ийн “Уул уурхайн хүрээлэн”-ийн хагас коксжуулсан нүүрс боловсруулах туршилтын лабораторид хий нийлүүлж байна. Тус лаборатори нь Багануурын 33 00 кл.клар хүрэн нүүрсийг боловсруулаад 5800 кл.клар болгон гаргаж, байгальд хор нөлөө багатай, үнс бага ялгардаг хагас коксжуулсан шахмал түлш болох брикетийг боловсруулдаг.

Цагт 50 кг, хоногт 250-300 кг туршилтын бүтээгдэхүүн гаргадаг Хийн шатаах зуухны ерөнхий байдал

“Актлабс Эйшиа” ХХК-д ашиглагдаж байгаа хийн тоног төхөөрөмжийн ерөнхий байдал

  • Хийн түлшийг халаалт, халуун ус, нийтийн хоолны хэрэглээнд ашиглана.
  • Далд уурхайн гүний халаалтанд ашиглана.
  • Олборлосон ашигт малтмалд өндөр хэмийн боловсруулалт хийхэд ашиглана.
  • Дээж боловсруулах судалгааны лабораторид ашиглана.
  • Хийн түлшт цахилгаан үүсгүүр /генератор/
  • Хийн түлш сэрээт өргөгч
  • Дээврийн наалтын хийн түлшт төхөөрөм
  • Төмөр тасдах хийн түлшт төхөөрөмж
  • Мод боловсруулах үйлдвэр
    Модыг түргэн хугацаанд хатаах, өнгийг нь борлуулах
  • Хөнгөн хүнсний үйлдвэр
    Чихэр боовны үйлдвэрт чихэр хайлуулах, шарагч зуухнуудыг ажиллуулах, зайрмагын печень хийх