Япон улсын бренд Rinnai Монголд нэвтэрлээ

ЮниГаз ХХК нь 2011 онд хийн салбарт Япон улсын “Rinnai” брэндийн аюулгүй ажиллагааг бүрэн хангасан хийгээр ажилладаг шинэ технологитой тоног төхөөрөмжүүдийг Монголд нэвтрүүллээ.

Rinnai брэндийн бүтээгдэхүүний давуу тал нь тоног төхөөрөмж тус бүр дээр хий алдагдсан тохиолдолд автоматаар хаагддаг аюулгүйн төхөөрөмж суурилуулагдсан бөгөөд хийн хэрэглээний зарцуулалт багатай, эдэлгээний хугацаа өндөр сайн чанарын бүтээгдэхүүн юм.

ХБНГУ-ын брэнд FAS Монголд нэвтэрлээ

ЮниГаз ХХК нь 2011 онд үйлдвэрлэл, технологийн зориулалттай хийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч “FAS” компаний шинэ дэвшилтэт тоног төхөөрөмжөөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг  Оюу Толгойн уурхайн  Хийн цэнэглэх иж бүрэн станцыг барьж байгууллаа.

Уг  станц нь  10 тоннын 2 савтай, шингэрүүлсэн нефтийн хийн баллон болон автомашин цэнэглэх зориулалтаар баригдсан, аюулгүй ажиллагааг бүрэн хангасан тоног төхөөрөмж юм.