Стандарт угсралт, холболт

Манай компани Монгол улсын барилгын норм ба дүрэм 42-01-04 /БНБД 42-01-04/ болон олон улсад дагаж мөрдөгддөг NFPA 54, NFPA58 стандартуудад нийцсэн угсралт холболтыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэх ба шугам хоолойн угсралт хийх тоног төхөөрөмжөө ихэвчлэн Япон, Солонгос болон бусад өндөр хөгжилтэй орны тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрлэгчээс нь шууд импортлон оруулж ирдэг.

Угсралт хийхийн өмнө тухайн угсралт хийх газарт манай компанийн инженер, техникийн ажилчид очиж, дүгнэлт гаргах ба Мэргэжлийн хяналтын газраар холбогдох дүгнэлтээ хянуулсны дараа тухайн хэрэглэгчийн сонгосон  тоног төхөөрөмжийн хүчин чадалд тулгуурлан тооцоо хийж, гарсан дүндээ үндэслэн угсралтын ажлын үнийн санал гаргаж, хэрэглэгчдэд танилцуулна.

Мэргэжлийн зургийн эрх бүхий компаниар зургаа зуруулсны дараа гэрээнд заасан хугацаанд чанарын өндөр түвшинд шугам хоолойн угсралтаа хийж гүйцэтгэдэг.

 Бидний давуу тал нь аюулгүй, найдвартай, технологийн угсралтыг хийж чаддагт оршино.