Ресторан, халаалт

RINNAI брэндийг танилцуулж байна

Rinnai компани нь 1920 онд Японд үүсгэн байгуулагдсан ба хийн тоног төхөөрөмжийн салбарт хүчээ сорисноор амжилт олон хэдийнээ хэрэглэгчдийн итгэлийг олж авсан үйлдвэр юм. 1970 онд анх Тайванын зах зээлд нэвтэрснээс хойш 9 улсад үйлдвэр болон албан ёсны дистрибьютер эрхтэй дэлгүүрийг нээн нийт гадаадын 16 оронд үйл ажиллагаа явуулж байна.

ЮниГаз ХХК нь 2011 оноос эхлэн салбартаа тэргүүлэгч Rinnai брэндийн албан ёсны эрхт борлуулагч болсон бөгөөд Япон, Солонгос улсад зориулан үйлдвэрлэдэг хийн зуухнууд болон бусад бүтээгдэхүүнүүдийг санал болгож байна.

Rinnai брэндийн бүтээгдэхүүний давуу тал нь тоног төхөөрөмж тус бүр дээр хий алдагдсан тохиолдолд автоматаар хаагддаг аюулгүйн төхөөрөмж суурилуулагдсан бөгөөд хийн хэрэглээний зарцуулалт багатай, эдэлгээний хугацаа урт сайн чанарын бүтээгдэхүүн юм.

Тухайн орны орон сууцны нөхцөл болон уур амьсгал, соёл ахуйд нь тохируулсан бүтээгдэхүүн, үйлчилгээг ханган ажилладаг учраас олон улс оронд Rinnai брэнд өндөр үнэлгээтэй байдаг. Өдгөө хийн түлшит бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж нь 80 орчим улс орнуудад ашиглагдаж байна.