Аюулгүй ажиллагаа

ЮниГаз ХХК-ийн хэмжээнд ШНХ аюулгүй ажиллагааг хангах үйл ажиллагаа нь дараах үндсэн чиглэлүүдээр явагдаж байна.

  • Хэрэглэгчдийн хийн түлшний  аюулгүй ажиллагааг хангах
  • Аюулгүй ажиллагааг хангахад зориулагдсан тоног төхөөрөмжүүдийг нэвтрүүлэх
  • Аюулгүй ажиллагааг хангах болон гамшгийн үед авах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан мөрдөх
  • Тоног төхөөрөмжүүд болон хэрэглэгчид, ажиллагсадад тавигдах аюулгүй ажиллагааны шаардлагын биелэлтэнд хяналт тавих
  • Ажиллагсадын мэдлэг боловсрол, ур чадварыг дээшлүүлэх, хариуцлагыг өндөржүүлэх

Хэрэглэгчдийн  хийн түлшний  аюулгүй  ажиллагааг  хангах  чиглэлээр

  • Хэрэглэгчдэд зориулсан тараах материал, нэвтрүүлэг  бэлтгэх
  • Хэрэглэгчдэд зориулсан гарын авлага, аюулгүй ажиллагааны зааварчилгаа  бэлтгэх
  • Автомашиныг ШНХ-н нэмэлт тоног төхөөрөмжөөр тоноглох талаар стандарт боловсруулахад оролцох
  • Тээврийн хэрэгсэлд  ШНХ ашиглаж буй хэрэглэгчдэд  7 хоногт 2  удаа тохиргоо үйлчилгээ хийх,  зөвлөгөө өгөх
  • Такси баазууд болон хэрэглэгчдэд  тогтмол сургалт явуулах
  • Ахуйн хэрэглэгчдийг ШНХ-гээр хангахад тавигдах шаардлагыг боловсруулах

Аюулгүй ажиллагааг хангахад зориулагдсан тоног төхөөрөмжүүдийг нэвтрүүлэх

  • Амгалан дахь ХЦС, АХЦС-уудад  хийн алдагдлыг мэдрэх, дохиолох иж бүрэн систем байрлуулсан.
  • Савны хэт халалтаас хамгаалан хөргөлтийн болон галын  усан сан /300 м3 багтаамжтай / байгуулсан. Энэ нь гал унтраах зориулалтаар ашиглах боломжтойгоор төлөвлөгдсөн.
  • Аваар ослын үед савнаас хий гадагшлахыг зогсоох зориулалт бүхий аваарын хавхлаг байрлуулсан. Энэ нь хийн удирлагын механизмаар ажилладаг ба зөвхөн Амгаланд гэхэд 8 байрлалаас удирдан ажиллуулах боломжтой.
  • Газар хөдлөлтийг мэдэрч аюулаас сэргийлэх төхөөрөмж
  • Ашиглагдаж буй бүх тоног төхөөрөмжүүд тэсрэлтээс хамгаалагдсан
  • Аянга зайлуулагч болон газардуулгын иж бүрэн хамгаалттай

Аюулгүй ажиллагааг хангах болон гамшгийн үед авах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан мөрдөх

  • Тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны зааварчилгаанууд
  • Ажлын байрны аюулгүй ажиллагааны зааварчилгаанууд
  • Технологийн үйл ажиллагааны үеийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа
  • Гал гарах болон хий алдах үед авах шуурхай арга хэмжээний төлөвлөгөө
  • Гамшгийн үед ажиллах ерөнхий төлөвлөгөө
  • Аюулгүй ажиллагааг хангах сургалтын хөтөлбөр боловсруулах
  • Хэрэглэгчдэд зориулсан зааварчилгаа болон гарын авлага бэлтгэх

Тоног төхөөрөмжийн  болон хэрэглэгчид,  ажиллагсадад тавигдах аюулгүй ажиллагааны  шаардлагын  биелэлтэнд хяналт тавих

  • Тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний болон аюулгүй ажиллагааны хяналт шалгалтын график  гарган мөрдөх
  • Тоног төхөөрөмжийн үзлэгийг өдөр бүр хийх
  • Аюулгүй ажиллагааны үзлэг шалгалтыг 10 хоног тутамд хийх
  • Сарын бүрийн эцэст нэгдсэн үзлэг хийх
  • Ажиллагсадаас аюулгүй ажиллагааны талаархи мэдлэгийн шалгалтыг сар бүр авах

Ажиллагсадын мэдлэг боловсрол, ур чадварыг дээшлүүлэх, хариуцлагыг өндөржүүлэх чиглэлээр

  • Ажилд  авахдаа сургалт явуулж шалгалт аван шалгаруулалт хийх
  • Ажиллагсадад анхан болон давтан, өдөр тутмын зааварчилгааг  байнга өгөх
  • Мэргэжлийн сургалтыг анхан ба давтан хэлбэрээр явуулж атестатчилах
  • Даралтад савтай  ажиллах эрхийн сургалтанд ажиллагсадыг хамруулах
  • Ажиллагсадыг хөдөлмөр хамгаалалын хувцас, зориулалтын багаж хэрэгслээр хангах