Автогаз хэрэглэгчдэд

Хийн түлшээр ажилладаг автомашины ашиглалтын үед мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа:

  • ШНХийн түлшээр ажилладаг тээврийн хэрэгслэлийн ашиглалт нь тэдгээрийн ашиглалтын зааварт тусгагдсан шаардлагуудыг хангаж байх ёстой. Ашиглалтын явцад автомашиныг шугаманд гаргах, буцааж оруулах үед хийн аппаратурын алдагдлыг шалгана. Бүх холболтын хэсгүүд дэх алдагдлыг шалгахдаа тусгай багажаар (алдагдал илрүүлэгч), чимээгээр нь эсвэл савангийн уусмалаар шалгана. Хийн аппаратурын гэмтэл (хий алдалт)-ийг засварлахдаа зөвхөн хийн аппаратурын засвар тохируулгын цэг буюу тусгай засварын газарт гүйцэтгэнэ.
  • Хийн аппаратур гэмтэлтэй үед шингэн түлшинд шилжүүлэх үйлдлийг шуурхай гүйцэтгэнэ. Шөнө болон удаан хугацаагаар зогссоны дараа капотыг нээж капотын доорхи орон зайг салхижуулах ба дараа нь хийн аппаратур, труба хоолой, холболтуудын алдагдлыг шалгаж, алдагдал байхгүй тогтоосны дараа хөдөлгүүрийг асаана.
  • Баллоны хаалтуудаас хий алдагдаж байгаа бол баллоноос хийг гаргах буюу юүлж авах шаардлагатай. Байгууллагын нөхцөлд ШНХийг гаргах эсвэл юүлж авах бол тусгай төхөөрөмжлөгдсөн газарт гүйцэтгэнэ. Замд гарсан хойно хийн алдагдлыг илрүүлсэн бол шууд зогсож хөдөлгүүрийг унтраах ба бүх хаалтуудыг хааж, хэрэв боломжтой бол гэмтлийг арилгах арга хэмжээ авах ба байгууллагадаа мэдэгдэнэ.
  • Хөдөлгүүрийг бензин ба хий – хоёр түлшний холимогоор ажиллуулж болохгүй.
  • Хийн түлшээр ажилладаг автомашиныг шөнө буюу удаан хугацаагаар зогсоох бол бүх зарлагын хаалтуудыг хаах ба шугам хоолойд үлдсэн хийг дуустал нь ажиллуулсны дараа хөдөлгүүрийг унтрааж коммутаторыг (массыг) салгаж үүний дараа шугам хоолойн вентилийг хаана. ШНХийн түлшээр ажилладаг хөдөлгүүрийг богино хугацаанд зогсоох бол (10 минутаас илүүгүй хугацаанд) шугам хоолойн хаалтыг нээлттэй орхиж болно. Шугам хоолойн ба зарлагын хаалтуудыг алгуур нээх ба энэ нь шингэний цохилт болохоос хамгаална.
  • Автомашиныг хийн түлшээр цэнэглэхийн өмнө хөдөлгүүрийг унтрааж, коммутаторыг (массыг) салган, труба хоолойн хаалтыг хаах ба зарлагын хаалтууд энэ үед нээлттэй байна. Хэрэв цэнэглэх станц дээр автомашиныг асаахад хөдөлгүүр тасалданги ажиллаж байвал жолооч хөдөлгүүрийг даруй унтрааж гэмтлийг арилгахын тулд автомашинаа аюулгүй газарт түрж буюу чирч холдуулна. Баллоныг хийгээр дүүргэсний дараа эхлээд цэнэглэх станцын вентилийг хаах ба дараа нь автомашины дүүргэх вентилийг хаана. Энэ хоёр вентилийг хаасны дараа цэнэглэх шлангыг салгана. Цэнэглэх үед цэнэглэх шланг санамсаргүй хий алдаж эхэлбэл цэнэглэх станцын гарах вентилийг даруй хааж дараа нь автомашины цэнэглэх вентилийг хаана.

Хийн түлшээр ажилладаг автомашины ажиллагаанд хориглох зүйлс:

Машиныг ашиглах үед:

  • Хөдөлгүүр ажиллаж байх үед буюу түлхүүр түлхэгдсэн үед ШНХийн түлшийг юүлэх буюу гаргахыг хориглоно.
  • Зарлагын вентилүүд нь эсвэл бүрэн нээгдсэн, эсвэл бүрэн хаагдсан байх ба тэднийг дунд байрлалд орхиж болохгүй.
  • Зарлагын, дамжуулах хоолойн, цэнэглэх хаалтуудыг нээх эсвэл хаах үед нэмэлт хөшүүрэг хэрэглэхийг хориглоно.
  • Даралттай байгаа хийн аппаратур, хаалтуудыг цохихыг хориглоно.
  • Хийн түлшээр ажилладаг автомашиныг ил галтай газарт 5 м –ээс ойр зайд зогсоох эсвэл автомашинд 5 м-ээс ойр зайд ил гал ашигласан ажил гүйцэтгэхийг хориглоно.
  • Хийн аппаратур, хаалтууд, хий дамжуулах хоолойнуудын алдагдлыг шалгахдаа ил гал ашиглахыг хориглоно.
  • Агаар шүүгчийг авсан автомашиныг ашиглахыг хориглоно.
  • Хийн аппаратураас хий алдагдаж байгаа, мөн баллон дахь хийн даралт нь 0,5 МПа (5 кгс/кв.м) (Шахсан байгалийн хийн хувьд) –аас бага үед хөдөлгүүрийг асаахыг хориглоно.
  • Хий гадагшлуулж байгаа эсвэл хий юүлж байгаа газарт гадны хүн байхыг хориглоно.
  • Хий гадагшлуулж байгаа эсвэл хий юүлж байгаа газарт тамхи татах, ил гал гаргах, мөн хий гаргах ба юүлэх ажиллагаатай холбогдолгүй өөр ажил гүйцэтгэхийг хориглоно.

Автомашиныг хийн түлшээр цэнэглэх үед:

  • Хийн цэнэглэх шланг ба баллоны ойролцоо зогсох
  • Түлшний системийн холболтын гайкыг чангалах ба металл эдлэлээр тогших
  • Бээлийгүй ажиллах
  • Тэжээлийн системд нь хийн алдагдал илэрсэн автомашиныг цэнэглэх
  • Ашиглалтын хугацаа нь дууссан баллонд хий цэнэглэх

Аваарын нөхцөлд мөрдөх аюулгүй ажиллагааны заавар:

  • Жолооч өөртөө болон өөрийн буруугаас болсон ослын талаар мөн байгууллагын өөр ажилтанд тохиолдсон ослын талаар ажил олгогчид даруй мэдээлнэ.
  • Осолд орсон хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж эрүүл мэндийн төв буюу ойролцоох эмнэлэгт хүргэх эсвэл шаардлагатай бол эмнэлгийн ажилтнуудыг газар дээр нь дуудаж авчирна.
  • Хийн тэжээлийн системд гэмтэл гарсан бол зарлагын болон дамжуулах труба хоолойн вентилүүдийг даруй хааж дараа нь копатны доорхи орон зай болон бусад хий дамжуулагдаж байгаа хэсгийг салхижуулна.
  • Баллоны хаалтуудаас хий алдагдаж байгаа бол аюулгүй ажиллагааны дүрэмийг баримтлан хийг гадагшлуулах буюу юүлнэ.