Ахуйн хэрэглэгчдэд

Та хий хангамжийн шугам хоолойн угсралт хийлгэхдээ заавал мэргэжлийн байгууллагад хандаарай.

Та хямд үнэ бус, зөвхөн чанарыг сонгож аюулгүй ажиллагаагаа сайн хангаарай.

Та хийн түлш болон хийн тоног төхөөрмжийн аюулгүй ажиллагааны заавартай сайтар танилцаж, амьдралдаа мөрдлөг болгосноор өөрийгөө болон бусдыг гэнэтийн ослоос хамгаалж чадна.

Хийн түлш ашиглах заавар

  • Хийн плитка, хийн хоолой холболтуудаар хий алдаж байгаа эсэхийг савангийн хөөсөөр шалгаарай.
  • Хийн плитка асаах үедээ хаалтуудаа нээж, хэрэглэж дууссаны дараа хаалтаа хаагаарай.
  • Хийн плитканы тулган дээр түүний голчоос том бөгөөд хэт хүнд сав тавихыг хориглоно.
  • Асаалттай байгаа хийн плиткыг эзэнгүй орхихыг хориглоно.
  • Аюулгүй ажиллагааны заавартай танилцаагүй хүн хийн плиткыг ажиллуулахыг хориглоно.

Хийн баллон ашиглах үед анхаарах зүйлс

  • Хийн баллоны хаалтыг нээхдээ нар буруу эргүүлж, хаахдаа нар зөв эргүүлж хаана.
  • Баллоноо нээж, хаасны дараа хий алдаж байгаа эсэхийг заавал шалгаж байгаарай.
  • Хийн баллоныг солих, холбох үед ил гал гаргахыг хориглоно.
  • Хийн баллоныг нарны шууд тусгал, халаагч элементийн дэргэд 1 м-ээс ойр зайд байрлуулж болохгүй.
  • Баллоныг цохих, унагаах, доргиох, гэмтээхийг хориглоно.

Аюулгүй ажиллагааны сургалт, зөвлөгөө, үзлэг, шалгалт

  • Хий нийлүүлэгч байгууллагаасаа мэргэжлийн зөвлөгөө тогтмол авч урьдчилсан үзлэг шалгалтыг хийлгэнэ үү.
  • Хийн тоног төхөөрөмжтэй ажилладаг хүмүүс сургалтанд байнга хамрагдаж, хийн түлшний хэрэглээний талаарх мэдлэгээ дээшлүүлээрэй.
  • Хийн дохиоллоо байнга асаалттай байлгаарай.
  • Баллоноо та тусгай өрөөнд байрлуулаарай.
  • Баллоны баталгаат хугацаа дууссан бол бүү ашигла.
  • Та хийн плиткаа байнга цэвэрлэж байгаарай.
  • Та зориулалтын LPG холбогч хэрэглээрэй.

Хийн тулгыг ашиглах заавар

  • Хийн тулганы дөл жигд бөгөөд цэнхэр өнгөтэй байх ёстой.
  • Чанартай хийн түлш хэрэглэснээр хөө тортог үүсэхгүй.
  • Тулганы гал улаавтар дөл гарах нь дутуу шаталт явагдаж байгааг харуулна.
  • Та мэргэжлийн байгууллагаар тохиргоо хийлгэнэ үү.

Уян хоолой ашиглах заавар      

  • Уян хоолой ашиглахдаа зориулалтын бус, хэт урт уян хоолой хэрэглэхээс татгалзах хэрэгтэй.
  • Уян хоолойг удаан хугацаанд ашигласан тохиолдолд хавагнах, цоорох аюултай.
  • Уян хоолой 1,5 метрээс илүүгүй урттай байвал зохино.
  • Гурвалсан холбоос нь хий алдах магадлал өндөртэй байдаг. Барууны орнуудад тохиолдсон ихэнх ослууд ийм гурвалсан холбоосноос болж гарсан байдаг.

Аюулгүйн тоног төхөөрөмжүүд

Та хийн хангамжийн шугам хоолойн угсралт хийлгэхдээ дараах тоног төхөөрөмжийг заавал суурилуулаарай.

  • Цахилгаан соронзон клапан – Хийн дохиолол дуут дохио өгсөн тохиолдолд хийн ерөнхий шугамын хаалтыг автоматаар хаана.
  • Хийн алдалтыг мэдрэгч – Хий алдсан тохиолдолд дуут дохио өгч анхааруулна.
  • Автомат даралт тохируулагч – Хийн плитканы хийн даралтыг автоматаар тохируулна.

Хийн баллоны ашиглалтын заавар

Дараах тохиолдолд баллоныг бүү ашиглаарай.

  • Баллоны хугацаа дууссан.
  • Эргүүлгийн хаалт эвдэрсэн.
  • Тавигдсан таних тэмдэг арилсан баллон.

Хий алдагдсан тохиолдолд авах арга хэмжээ

  • Ил гал болон цахилгаан хэрэгслийг асаахгүй байх
  • Чүдэнз, тамхи, асаагуур зэргийг хэрэглэхгүй байх
  • Цахилгаан хэрэгслүүдийг асааж, унтраахгүй байх
  • Өрөөг агааржуулж хаалга болон цонхоо онгойлгоно уу
  • Хийн түлш агаараас хүнд учир доогуур хуримтлагддаг болохыг анхаарна уу
  • Бүх хийн тоног төхөөрөмж болон шугамын хаалтуудыг хаагаарай.