Намрын урамшуулал

ЮниГаз ХХК-аас 2 сарын турш зохион байгуулсан “НАМРЫН УРАМШУУЛАЛ” сугалаат аянд идэвхтэй оролцсон нийт үнэнч хэрэглэгч та бүхэндээ БАЯРЛАЛАА.

Сугалаат аяны азтан шалгаруулах үйл ажиллагааг 2016.11.06-ны өдөр “ТМ Танин мэдэхүйн телевиз”-тэй хамтран шууд дамжуулан хүргэсэн билээ. Тэгвэл өнөөдөр буюу 2016.11.16-ны өдөр сугалаат аяны азтанууд маань шагналаа гардан авлаа.
Атогазын нэг жилийн хэрэглээний азтан Э.Оргилбаяр болон Супер шагнал болох хийн хөдөлгүүрт Mazda Axela маркийн автомашины эзэн З.Эрдэнэдэлгэр нартаа баяр хүргье.

АЛТАН ШАР ЗАМ ТАНЬ ӨЛЗИЙТЭЙ БАЙХ БОЛТУГАЙ.