Мэдэхэд илүүдэхгүй №8: Катушка

Катушка нь хөдөлгүүрт орж ирсэн агаар болон түлшний холимогийг очлуур дээр тог хаяж тэслэх үүрэгтэй эд анги юм. Катушка нь акуммуляторын 12 вольтын хүчдэлийг 30000-40000V болгон өсгөх үүрэгтэй нэг төрлийн өсгөх трансформатор гэж ойлгож болно.
Хөдөлгүүр тус бүртээ катушкатай автомашин нь компьютерийн дохионоос мэдээ авч оч хаядаг.
Таслан хуваарилагчтай буюу транблюртэй машин нь үндсэн нэг катушкатай байдаг бөгөөд энэхүү катушка нь стартер дарж эхэлснээс хойш байнга оч хаяж байдаг. Байнгын хаяж буй очыг таслан хуваарилагч цилиндрийн дарааллыг мэдэрч хуваарилана.
Катушканы гэмтсэн эсэхийг шалгахдаа:
– Машин асаалттай үед оч хаяж буй эсэхийг шалгах
– Катушканы урд резин сэтэрч язарсан эсэхийг шалгах
– Гадна их биеэр оч хаяж байгаа эсэхийг шалгах хэрэгтэй.
Хэрвээ эдгээр гэмтлүүд гарвал машин доголдох, хүчгүй болох, асалт муудах зэрэг нөлөө үзүүлнэ. Ажиллагаагүй болсон катушкыг засварлах боломжгүй бөгөөд шууд солих арга хэмжээ авна.
Sonata 5 машины хувьд катушка нь (+),(-), компьютерийн дохио гэсэн шонтой байна.
Sonata 6 машины хувьд (–) цэнэг болон компьютерийн дохио гэсэн 2 шонтой байдаг.

No Comments

Post A Comment