Мэдэхэд илүүдэхгүй №6: Агаар урсгалын мэдрэгч

Агаарын урсгалын мэдрэгч нь хөдөлгүүрт орж ирж буй агаарын хэмжээг мэдэрч түлш болон агаарын холимогийн харьцааг хамгийн зохистой хэмжээнд тохируулах үүрэгтэй.
MAF /Мass Air Flow/ мэдрэгч нь бидний мэддэгээр зөгийн үүр гэж нэрлэгддэг ба агаарын урсгалыг мэдэрч мэдээллийг компьютерт өгдөг.
MAP /Manifold Absolute Pressure/ мэдрэгч нь зөгийн үүрийг бодвол хэмжээний хувьд жижиг бөгөөд вакум шлангаар орж ирэх даралтат агаарыг мэдэрч компьютерт мэдээлэл өгдөг.
Агаарын урсгалын мэдрэгч эвдэрсэн тохиолдолд:
– Машин доголдох
– Нормаль барихгүй унтрах
– Хааз авахгүй хүчгүй болох
– Асахгүй болох
– Түлш зарцуулалт ихсэх гэх зэрэг нийтлэг гэмтлүүд гардаг.
Агаарын урсгалын мэдрэгчийг шалгахдаа компьютер оношилгооны аппаратаар болон албадан агаар өгч тестерээр хүчдэлийг нь хэмжиж болдог.
Sonata 5 болон редуктортай машины хувьд MAP мэдрэгчээр агаарыг мэдэрдэг ба коллекторын хоолой дээр байрладаг.
Sonata 6 машины хувьд 2007 оноос өмнөх загвар MAF мэдрэгчийг ашиглаж байсан ба 2008 оноос эхлэн MAP мэдрэгчийг ашиглах болсон.
Манай орны хувьд тоосжилт ихтэй байдаг тул агаар шүүгч амархан бохирддог. Агаар шүүгч удаан хугацаагаар бохирдолтой явснаар агаарын урсгалын мэдрэгч бохирдож агаарын хэмжээг буруу тодорхойлох, эвдрэх зэрэг гэмтлүүд гарна. Тиймээс агаар шүүгчийг дулааны улиралд ядаж 7 хоногт 1 удаа цэвэрлэж байх нь агаарын урсгалын мэдрэгчийг хамгаалах энгийн бөгөөд хялбар арга болж өгдөг.

No Comments

Post A Comment