Баллонуудаа тогтмол шинэчилж, баталгаат хугацааны хэтрэлтгүй ашиглахад хяналт тавьдаг ба Хятад улсын GB стандартын дагуу үйлдвэрлэгдсэн баллоныг 8 жил ашигласан бол дараагийн сунгалтыг 3 жилийн хугацаатайгаар өөрийн цэнэглэх цэгт баталгаажуулан, хэрэглэгчийн аюулгүй байдлыг хангадаг. Олон улсын ISO стандартын баллонуудыг хэрэглэгчид маань илүү урт хугацаанд буюу 15 жил хүртэл хугацаанд ашиглах боломжтойгоороо давуу талтай.