Байгууллагын танилцуулга

“Ирээдүйдээ илүү сайхан эх дэлхийг үлдээхийн төлөө хүн төрөлхтөн гүн ухамсарт хэрэглээнд эрчимтэй шилжиж, технологийн хурдацтай хувьслын аясаар хором мөч бүрд өөрчлөгдөж буй амьдралын хэв маягаа ухаалгаар удирдахаар дор бүрнээ чармайх болсон.

Хийн хэрэглээг
төгс шийднэ

Ирээдүйдээ илүү сайхан эх дэлхийг үлдээхийн төлөө хүн төрөлхтөн гүн ухамсарт хэрэглээнд эрчимтэй шилжиж, технологийн хурдацтай хувьслын аясаар хором мөч бүрд өөрчлөгдөж буй амьдралын хэв маягаа ухаалгаар удирдахаар дор бүрнээ чармайх болсон.

Байгаль орчинд нөөлөгтэй, амьд бодгаль бүхэнд ээлтэй эрчим хүчний эх үүсвэр болох “Цэнхэр түлш” шингэрүүлсэн нефтийн хийн зөв хэрэглээ, сайн соёлыг түгээх үйлсийг 2004 оноос хойш дэлгэрүүлэхээр “Юнигазчууд” бид нэн шаргуу ажиллаж байна. Монгол дархан ухаан, Япон яс чанар нэгдэн уусаж, хариуцлагатай, найдвартай, чанартай, ёс зүйтэй, хүндлэлтэй “Юнигаз” хэмээх ногоон бизнесийг бүтээж, эко хийн түлшний зөв, аюулгүй хэрэглээг нэмэгдүүлэн, хэвшүүлэхийн төлөө салбартаа манлайлагчийн байр суурьтайгаар үйл ажиллагаагаа эрхэлж байна.

Үнэт зүйлс

Авулгүйн ажиллагаа, Чадварлаг өөриймсөг хамт олон, харилцагчаа ойлгшож хүндлэх, ёс зүй, тасралтгүй хөгжүүлэлт.

Эрхэм зорилго

Хийн хэрэглээг төгс шийднэ.

Алсын хараа

Цэвэр эрчим хүчний ухаалаг шийдлээр илүү сайхан ирээдүйг хамтдаа бүтээнэ.

Зөв
хамт олон

Компанийн хувьд ажилтнуудынхаа өсөн хөгжих боломжийг нэн тэргүүнд эрхэмлэн, гадаад, дотоодын сургалтад тогтмол хамруулж, ажиллах таатай орчинг бүрдүүлэн, зах зээл дээрх өрсөлдөхүйц цалин урамшуулал олгон, “Зөв ажилтан” хөтөлбөрийг хэрэгжүүлж, ажилтнуудаа илүү аз жаргалтай ажиллаж, амьдрахад нь хөтлөхийг хичээдэг

Технологийн дэвшлийг шингээсэн ухаалаг, энгийн, чанартай, итгэл даах, сэтгэлд хүрсэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр дамжуулан хэрэглэгчид, харилцагчдадаа аз жаргалтай амьдрах, ая тухтай, амгалан тайван ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд Юнигазчууд бидний өдөр тутмын хичээл зүтгэл чиглэгддэг.

Хөрөнгө
оруулагчид

Монгол улсын газрын тосны салбарын анхдагч, манлайлагч төдийгүй хөгжлийг тодорхойлогч “Петровис” групп, Япон улсын эрчим хүчний томоохон нийлүүлэгч, шингэрүүлсэн нефтийн хий болон олон төрөлт хийн зах зээлд тэргүүлэгч “Газ Ван” Группийн “Сайсан” компаниудын хамтын хөрөнгө оруулалттайгаар “Юнигаз” ХХК байгуулагдаж, өдгөө Монгол орны хийн салбарын зах зээлийн 34%-ийг дангаар хангагч компани болтлоо дэвшин хөгжиж байна.

Европын холбооны орнуудын стандартын дагуу үйлдвэрлэгдсэн хийн түлшийг ОХУ-аас импортлож, зах зээлд нийлүүлэхээс гадна, Япон, Солонгост туршигдаж, чанар нь танигдсан хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи, инновац бүхий хийн тоног төхөөрөмжийг импортлон харилцагчид, хэрэглэгчдэдээ санал болгодог бөгөөд Япон инженерингийн Нөү-Хау шингэсэн, аюулгүй ажиллагааг бүрэн хангасан, хийн хангамжийн зураг төсөл боловсруулалт, угсралт суурилуулалт, хяналтын, хийн хангамжийн үйлчилгээг 400 гаруй харилцагч байгууллагууддаа үзүүлэн, амжилттай хамтран ажиллаж байна.