Хөрөнгө оруулагчид

“Ирээдүйдээ илүү сайхан эх дэлхийг үлдээхийн төлөө хүн төрөлхтөн гүн ухамсарт хэрэглээнд эрчимтэй шилжиж, технологийн хурдацтай хувьслын аясаар хором мөч бүрд өөрчлөгдөж буй амьдралын хэв маягаа ухаалгаар удирдахаар дор бүрнээ чармайх болсон.

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ GAS ONE ГРУППИЙН SAISAN КОМПАНИ

"Үйлчлүүлэгчийг НЭГТ тавих бодлого" - оо тасралтгүй хэрэгжүүлж, "Аюулгүй байдал, найдвартай ажиллагааны журам"-ыг чанд баримталж ирсний ачаар Gas One группийн үндэс болох Сайсан компани Япон улс төдийгүй Монгол, Вьетнам, Индонез, Бангладеш, Балба, Тайланд, Лаос, Энэтхэг зэрэг Ази, Номхон далайн 8 орны шингэрүүлсэн нефтийн хийн салбарт 9 компанитайгаар өргөжиж, №1 Япон брэндээр өргөмжлөгдөн, амжилттай ажиллаж байна.

Автомашин, ахуйн зориулалт бүхий, эмнэлэг болон үйлдвэрлэлийн хий нийлүүлэх, ESCO-Эрчим хүч хэмнэлтийн бизнес, өндөр даралттай хийн түлшит тоног төхөөрөмжийн худалдаа, зураг төсөл боловсруулалт, угсралт суурилуулалт, Суурин газрыг байгалийн хийгээр хангах системийн зураг төсөл зохиох, угсралт суурилуулалт, Газрын тосны бүтээгдэхүүний борлуулалт, Цахилгаан эрчим хүчний бизнес, Рашаан ус түгээлтийн “Water One” үйлчилгээ, мөн орон сууцны барилгын шинэчлэл, зураг төсөл боловсруулалт, борлуулалтын “Reform One” зэрэг салбар бизнесүүдээ хөгжүүлж байна.

Gas One групп "Хэрэглэгчдэдээ хамгийн ойр эрчим хүчний хамтрагч болох" зорилтыг дэвшүүлж, 2045 онд буюу 100 жилийн ойгоо тэмдэглэх үедээ “Япон төдийгүй Ази, Номхон далайн бүсийн эрчим хүч, амьдралын хэв маягийг иж бүрэн дэмжигч, бизнесийн шилдэг компани болох” алсын хараа, зорилгодоо хүрэхийн төлөө хичээнгүйлэн ажиллаж байна.

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ
ПЕТРОВИС ГРУПП

“Петровис” ХХК 2004 онд Монгол улсын засгийн газраас зарласан олон улсын тендерт шалгарч, “Юнигаз” ХХК-ийн Монгол талын хөрөнгө оруулагч болсон ба Япон улсын “Газ Ван” группийн Сайсан компанитай хамтарсан компани байгуулан, шингэрүүлсэн нефтийн хийн зах зээлд хөл тавьсан юм.

Петровис Групп нь газрын тосны бүтээгдэхүүн үйлчилгээг түгээх хамгийн өргөн сүлжээг болох 360 гаруй шатахуун түгээх станцуудаараа дамжуулан Улаанбаатар хот, 21 аймаг, 300 гаруй сум суурингийн хэрэглэгчдэдээ стандартын шаардлага хангасан, чанартай шатахууныг тасалдалгүй, найдвартай хүргэж байна. Шатахууны жижиглэн болон бөөний борлуулалтын чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн бол өнөөдөр хийн түлш, том оврын автомашины засвар үйлчилгээ, тос тосолгооны материал, газрын тосны хайгуул олборлолт, дагалдах бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлдэг групп компани болтлоо өргөжсөн.

2024 оны байдлаар “Петровис” групп нь:

  • 9 итгэмжлэгдсэн лаборатори
  • 11 бүрэн автомат агуулах
  • 260 шатахуун тээврийн цистерн
  • 2300 гаруй ажилтантайгаар 51000 байгууллага болон 2,400,000 хэрэглэгчид газрын тосны бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлж байгаа
  • 2023 оны байдлаар Монгол улсын ТОП-100 ААН-ээр 41 дэх удаагаа шалгарсан