Түүхэн замнал

“Ирээдүйдээ илүү сайхан эх дэлхийг үлдээхийн төлөө хүн төрөлхтөн гүн ухамсарт хэрэглээнд эрчимтэй шилжиж, технологийн хурдацтай хувьслын аясаар хором мөч бүрд өөрчлөгдөж буй амьдралын хэв маягаа ухаалгаар удирдахаар дор бүрнээ чармайх болсон.

Юнигаз
өнөөдрийн байдлаар

УБ, орон нутагт 220 гаруй ажилтныг тогтвортой ажлын байраар хангадаг.

1200 тоннын агуулах.

... ширхэг хийн зуух угсрав.

... хэмжээний буюу ... м2 талбайг халаах хийн халаагуур угсрав.

Сүүлийн 5 жилд улсад ...... төгрөгийн татвар, НДШ төлөв.

Хий тээврийн машинууд жилд ..... сая км зам туулдаг.

............. үнэнч хэрэглэгчтэй.

Бүх багц бүтээгдэхүүнүүд 100,000,000 JPY даатгалаар хамгаалагдсан.

2004 онд

ЮНИГАЗ ХХК БАЙГУУЛАГДАВ

Монгол Улсын зах зээлд Шингэрүүлсэн нефтийн хийг /ШНХ/ тээврийн хэрэгсэл, үйлдвэр үйлчилгээ, нийтийн хоолны салбарт нэвтрүүлэх, ШНХ-ийн салбарын хөгжлийг эрчимжүүлэх зорилгоор Засгийн газраас зарласан “Хийн түлш импортлон, борлуулагч байгууллагыг шалгаруулах нээлттэй тендер”-т Япон талаас "Сумитомо" корпораци, “Ичитака” ХХК, Монгол талаас “Петровис” ХХК, “НьюТел Карт” ХХК-ууд хамтран оролцож, ялагчаар тодорсноор 2004 оны 9 сарын 10-ны өдөр онцгой эрх бүхий байгууллага болон үүсгэн байгуулагдав.

2004-2006 онд

Анхны авто машин хийгээр цэнэглэх 3 станц, 250 тоннын ШНХ-ийн агуулах ашиглалтад оруулав.

Монгол улсад анх удаа Автомашинуудад хийн түлшээр ажилладаг нэмэлт төхөөрөмжүүд суурилуулж эхлэв.

ОХУ-ын “Титан” компаниас шингэрүүлсэн нефтийн хий импортлон, түгээж эхлэв.

2006, 2008 онуудад

МҮХАҮТ-аас шалгаруулдаг Топ-100 ААН-н нэгээр шалгарав.

500 тоннын хүчин чадалтай хийн агуулах буюу хий цэнэглэх станцыг байгуулав.

Байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулагч Монголын Анхны Эко тэмдэгт байгууллага болов.

2010 онд

Монгол улс талаас “Петровис” групп, Япон улс талаас “Газ Ван” группийн Сайсан компаниуд Юнигаз ХХК-ийн үндсэн хувьцаа эзэмшигчид болов.

2011 онд

Японы 100 жилийн түүхтэй Rinnai брэндийн албан ёсны дистрибьютер болж, өндөр чанартай хийн зуунхнуудыг Монголын зах зээлд нийлүүлж эхлэв.

Оюу толгойн уурхайн бүсэд хийгээр цэнэглэх цэгийг Германы FAS брэндийн тоног төхөөрөмжөөр хийгээр цэнэглэх цэг угсарч, байгуулав. FAS брэндийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж эхлэв.

2013 онд

МҮХАҮТ-аас шалгаруулдаг Топ-100 ААН-н нэгээр шалгарав.

Улаанбаатар хотын таван шар, 22-н товчооны орчимд Герман улсын FAS брэндийн тоног төхөөрөмжөөр тоноглосон Авто машин хийгээр цэнэглэх станц 6, 7-р салбарыг ашиглалтанд орууллаа. Уг АХЦС нь Монгол улсын анхны далд савтай АХЦС болсон юм.

Дархан хотод 40 м3 багтаамжтай хийгээр цэнэглэх цэгийг Герман улсын FAS брэндийн тоног төхөөрөмжөөр угсарч, ашиглалтанд оруулав.

2014 онд

Эрдэнэт хотод Авто машинд хийгээр цэнэглэх станцыг барьж, ашиглалтанд оруулав.

2015 онд

Монгол улсын хийн түлшний хэрэглээг 1 сарын турш дангаар хангахуйц хүчин чадал бүхий 1000 тоннын багтаамжтай агуулахын өргөтгөл буюу хий цэнэглэх станцыг ашиглалтад оруулав.

2016 онд

Дархан хотод АХЦС-1, Улаанбаатар хотод АХЦС-8, АХЦС-9 нийт 3 ширхэг далд савтай АХЦС-ыг ашиглалтанд оруулав.

2020 он 10 сар

MCS группийн Coca Cola үйлдвэрийн уламжлалт нүүрсэн зуухыг хийн зуухаар солих төслийг амжилттай хэрэгжүүлсэн.

2020 онд

Солонгосын Navien брэндийн хийн халаагуурын системийн Монгол дахь албан ёсны борлуулагч болж, зах зээлд нийлүүлж эхлэв.

Халаалтын тоног төхөөрөмж, хийн бойлерын үйлдвэрлэлээр ОХУ-д тэргүүлэгч Лемакс компанийн албан ёсны төлөөлөгч болж, монголын зах зээлд нийлүүлж, угсарч эхлэв.

2021 онд

Төрийн өмчид 9 сургууль, цэцэрлэгт хийн халаагуурын системыг амжилттай угсарч, суурилуулав.

2022 онд

Бүх бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ МУ-ын “Монгол Даатгал” компаниар дамжуулан Япон улсын “Sompo Japan” даатгалын компанид 100,000,000 иенээр даатгуулав.

2024 онд

20 жилийн түүхэн ой тохиож, тэмдэглэн өнгөрүүлэв.