Байгаль орчинд нөөлөгтэй, амьд бодгаль бүхэнд ээлтэй эрчим хүчний эх үүсвэр болох “Цэнхэр түлш” шингэрүүлсэн нефтийн хийн зөв хэрэглээ, сайн соёлыг түгээх үйлсийг 2004 оноос хойш дэлгэрүүлэхээр “Юнигазчууд” бид нэн шаргуу ажиллаж байна.
Монгол дархан ухаан, Япон яс чанар нэгдэн уусаж, хариуцлагатай, найдвартай, чанартай, ёс зүйтэй, хүндлэлтэй “Юнигаз” хэмээх ногоон бизнесийг бүтээж, эко хийн түлшний зөв, аюулгүй хэрэглээг нэмэгдүүлэн, хэвшүүлэхийн төлөө салбартаа манлайлагчийн байр суурьтайгаар үйл ажиллагаагаа эрхэлж байна.
Хүүхэд бүр аюулгүй, цэвэр цэмцгэр, ая тухтай, найдвартай хамгаалагдсан орчинд сурч, төлөвших ёстой. Агаарын чанарыг сайжруулах бүсэд байрладаг, дулаан хангамжийн нэгдсэн системд холбогдох боломжгүй, төрийн өмчит 9 сургууль, цэцэрлэгийн ашиглаж байсан нүүрсний нам даралтын зуухнуудыг зогсоож, янданг буулган, аюулгүй ажиллагаа, чанарын шаардлага хангасан, олон улсын түвшинд өргөнөөр хэрэглэгддэг, усан халаалтын системд ажиллах зориулалттай хийн зуухнуудыг дагалдах тоноглолын хамт амжилттай угсарч суурилуулан, нийт 114,829 м2 талбайг ногоон эрчим хүчээр халааж эхэлсэн.
Монголчуудын амны цангааг тайлагч, амтанд нь дуртай олон төрлийн ундааг Эм Си Эс группийн тус үйлдвэр үйлдвэрлэн, зах зээлд өдөр бүр нийлүүлдэг. Бид MCS группийн Coca Cola ундааны үйлдвэрт халаалт, хэрэглээний халуун ус бэлтгэл, үйлдвэрийн технологийн уур бэлтгэлийг хангах хийн технологийн нэгдсэн цогц системийг угсарч суурилуулан, амжилттай хүлээлгэн өгсөн ба систем нь найдвартай, аюулгүй, тасралтгүй ажиллаж, үйлдвэрийнхээ хэрэгцээ шаардлагыг бүрэн хангаж байна.