Дэлхий нийтийн эрчим хүчний хөгжлийн шинэ гарц, бизнесийн чиг хандлага, техник технологийн орчин үеийн шийдлээр дамжуулан, өндөр мэдлэг, ур чадвар, Япон нөү-хауг бүрэн эзэмшсэн инженер, техникийн мэргэжлийн хамт олныхоо нэгдмэл зорилго, хүсэл тэмүүлэлтэйгээр хэрэглэгч, харилцагчдадаа олон улсын стандартыг хангасан шингэрүүлсэн нефтийн хий болон хийн түлшит тоног төхөөрөмжийг бид санал болгодог.
Европын холбооны орнуудын стандартын дагуу үйлдвэрлэгдсэн хийн түлшийг ОХУ-аас импортлож, өөрийн 1200 тоннын агуулахдаа төвлөрүүлэн, түгээдэг. Та эко буюу хийн түлшийг ашиглаж заншсанаар агаарын бохирдолгүй, цэвэр тохилог орчинд сэтгэл амгалан амьдарч, ажиллах боломжтой болох төдийгүй байгальд ээлтэй, технологийн шинэ дэвшлийг өдөр бүр мэдрэх болно.
Хийн түлшит тоног төхөөрөмжийг зөв ажиллуулах буюу хэрэглэхэд амар хялбар, аюулгүй, найдвартай байдал, бүрэн ашиглалт гэх зэрэг олон чухал үзүүлэлтийг хийн хангамжийн зураг төсөл боловсруулах үйл явцад тодорхойлдог.
“Юнигаз” ХХК 2011 оноос хойш Японы гэр ахуйн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, бүтээгдэхүүний чанар, найдвартай ажиллагаагаараа дэлхийд тэргүүлэгч RINNAI брэндийн Япон, Солонгос улсад зориулан үйлдвэрлэдэг хийн зуухнууд болон бусад бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгч, харилцагчдадаа санал болгож байна.
“Цэнхэр түлш” хэмээгддэг шингэрүүлсэн нефтийн хийн түлшээр явдаг автомашин ашиглаж хэвших нь иргэн хүн бүрийн эх орон, ирээдүй, эх дэлхийдээ үзүүлж буй хамгийн найрсаг, хамгийн энэрэнгүй хариу үйлдэл юм.
Хэрэглэгч та “Юнигаз” ХХК-ийн хөнгөлөлтийн картыг ашиглан Улаанбаатар хотын 13 салбар, орон нутгийн 7 салбар буюу нийт 20 АХЦС-аас хөнгөлөлттэй үнээр хийн түлш худалдан авах боломжтой.
Олон төрөлт хийн түлш нийлүүлэлтээрээ Япон улсад тэргүүлэгч Сайсан компанийн “Нөү-Хау” болон Монгол инженер, техникийн ажилтнуудынхаа хуримтлуулсан олон жилийн туршлагад үндэслэн...
Хий импортлогч, тус зах зээлд манлайлагч компанийн хувьд хийн хангамжийн үйлчилгээ эрхлэгч бусад байгууллагуудад ШНХ-ийг их хэмжээгээр буюу бөөнөөр нийлүүлэх үйл ажиллагааг тогтмол явуулдаг.
Шингэрүүлсэн нефтийн хийн тухай, холбоотой хууль, норм дүрэм болон даралтат сав, шугам хоолойтой харьцан ажиллах үеийн аюулгүй ажиллагааны талаар ХАБЭА-н сургалтыг тогтмол зохион явуулж байна.