ТҮҮХЭН ЗАМНАЛ

Өнөөдөр “Юнигаз” ХХК 5 албанд компанидаа эзний сэтгэлээр ханддаг, дайчин шаргуу, мэргэжил, ур чадвар өндөр, нэгэн зүгт харж чаддаг 220 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Тоон үзүүлэлтүүд

ЮНИГАЗ ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР

1200 тоннын агуулах.

4568+ үнэнч хэрэглэгчтэй.

... ширхэг хийн зуух угсрав.

Бүх багц бүтээгдэхүүнүүд 100,000,000 JPY даатгалаар хамгаалагдсан.

... хэмжээний буюу ... м2 талбайг халаах хийн халаагуур угсрав.

УБ, орон нутагт 220 гаруй ажилтныг тогтвортой ажлын байраар хангадаг.

Сүүлийн 5 жилд улсад ... төгрөгийн татвар, НДШ төлөв.

Хий тээврийн машинууд жилд ... сая км зам туулдаг.

Он цагийн хэлхээ

2004 он

2004 он

ЮНИГАЗ ХХК БАЙГУУЛАГДАВ

Монгол Улсын зах зээлд Шингэрүүлсэн нефтийн хийг /ШНХ/ тээврийн хэрэгсэл, үйлдвэр үйлчилгээ, нийтийн хоолны салбарт нэвтрүүлэх, ШНХ-ийн салбарын хөгжлийг эрчимжүүлэх зорилгоор Засгийн газраас зарласан “Хийн түлш импортлон, борлуулагч байгууллагыг шалгаруулах нээлттэй тендер”-т Япон талаас "Сумитомо" корпораци, “Ичитака” ХХК, Монгол талаас “Петровис” ХХК, “НьюТел Карт” ХХК-ууд хамтран оролцож, ялагчаар тодорсноор 2004 оны 9 сарын 10-ны өдөр онцгой эрх бүхий байгууллага болон үүсгэн байгуулагдав.

2005 он

2005 он

АНХНЫ САЛБАРАА НЭЭВ

ОХУ-аас шингэрүүлсэн нефтийн хий импортлон, түгээж эхлэв. Анхны 3-н станцыг ашиглалтанд оруулж, 250 тн багтаамжтай хийн агуулахыг байгуулав.

2006-2008 он

2006-2008 он

ТОП-100 ААН

МҮХАҮТ-аас шалгаруулдаг Топ-100 ААН-н нэгээр шалгарав.

2008 он

2008 он

АГУУЛАХЫН ӨРГӨТГӨЛ

500 тоннын хүчин чадалтай хийн агуулах буюу хий цэнэглэх станцыг байгуулав.

2009 он

2009 он

АНХНЫ ЭКО ТЭМДЭГТ БАЙГУУЛЛАГА

Байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулагч Монголын Анхны Эко тэмдэгт байгууллага болов.

2010 он

2010 он

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД

Монгол улс талаас “Петровис” групп, Япон улс талаас “Газ Ван” группийн Сайсан компаниуд Юнигаз ХХК-ийн үндсэн хувьцаа эзэмшигчид болов.

2011 он

2011 он

"RINNAI" БРЭНД

Японы 100 жилийн түүхтэй Rinnai брэндийн албан ёсны дистрибьютер болж, өндөр чанартай хийн зуунхнуудыг Монголын зах зээлд нийлүүлж эхлэв.

2011 он

2011 он

"FAS" БРЭНД

Оюу толгойн уурхайн бүсэд хийгээр цэнэглэх цэгийг Германы FAS брэндийн тоног төхөөрөмжөөр хийгээр цэнэглэх цэг угсарч, байгуулав. FAS брэндийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж эхлэв.

2011-2013 он

2011-2013 он

ТОП-100 ААН

МҮХАҮТ-аас шалгаруулдаг Топ-100 ААН-н нэгээр шалгарав.

2013 он

2013 он

МУ-ЫН АНХНЫ ДАЛД САВТАЙ САЛБАР

Улаанбаатар хотын таван шар, 22-н товчооны орчимд Герман улсын "FAS" брэндийн тоног төхөөрөмжөөр тоноглосон Авто машин хийгээр цэнэглэх станц 6, 7-р салбарыг ашиглалтанд орууллаа. Уг АХЦС нь Монгол улсын анхны далд савтай АХЦС болсон юм.

2014 он

2014 он

ОРОН НУТГИЙН АНХНЫ САЛБАР

Салбарын тоогоо орон нутагт нэмэгдүүлж Эрдэнэт хотод Авто машинд хийгээр цэнэглэх станцыг барьж, ашиглалтанд оруулав.

2015 он

2015 он

1000 ТОНН БАГТААМЖТАЙ АГУУЛАХ

Монгол улсын хийн түлшний хэрэглээг 2015 оны байдлаар 1 сарын турш дангаар хангахуйц хүчин чадал бүхий 1000 тоннын багтаамжтай агуулахын өргөтгөл буюу хий цэнэглэх станцыг ашиглалтад оруулав.

2016 он

2016 он

САЛБАРЫН ТООГОО НЭМЭВ

Дархан хотод АХЦС-1, Улаанбаатар хотод АХЦС-8, АХЦС-9 нийт 3 ширхэг далд савтай АХЦС-ыг ашиглалтанд оруулав.

2020 он

2020 он

НҮҮРСЭН ЗУУХЫГ ХАЛАВ

MCS группийн Coca Cola үйлдвэрийн уламжлалт нүүрсэн зуухыг хийн зуухаар солих төслийг амжилттай хэрэгжүүлсэн.

2020 он

2020 он

ХИЙН ХАЛААЛТЫН ЦОГЦ СИСТЕМ

Солонгосын "Navien" брэндийн хийн халаагуурын системийн Монгол дахь албан ёсны борлуулагч болж, зах зээлд нийлүүлж эхлэв.

2021 он

2021 он

УТААГ БАГАСГАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛАВ.

Төрийн өмчит 9 сургууль, цэцэрлэгт хийн халаагуурын системийг амжилттай угсарч, суурилуулав.

2022 он

2022 он

БҮРЭН ДААТГАГДЛАА

Бүх бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ МУ-ын “Монгол Даатгал” компаниар дамжуулан Япон улсын “Sompo Japan” даатгалын компанид 100,000,000 иенээр даатгуулав.

2024 он

2024 он

20 ЖИЛИЙН ОЙГ УГТАВ.

20 жилийн түүхэн ой тохиож, тэмдэглэн өнгөрүүлэв.