БАЙГУУЛЛАГЫН ТАНИЛЦУУЛГА

Өнөөдөр “Юнигаз” ХХК 5 албанд компанидаа эзний сэтгэлээр ханддаг, дайчин шаргуу, мэргэжил, ур чадвар өндөр, нэгэн зүгт харж чаддаг 220 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Цэнхэр түлш

ХИЙН ХЭРЭГЛЭЭГ ТӨГС ШИЙДНЭ

Байгаль орчинд нөөлөгтэй, амьд бодгаль бүхэнд ээлтэй эрчим хүчний эх үүсвэр болох “Цэнхэр түлш” шингэрүүлсэн нефтийн хийн зөв хэрэглээ, сайн соёлыг түгээх үйлсийг 2004 оноос хойш дэлгэрүүлэхээр “Юнигазчууд” бид нэн шаргуу ажиллаж байна. Монгол дархан ухаан, Япон яс чанар нэгдэн уусаж, хариуцлагатай, найдвартай, чанартай, ёс зүйтэй, хүндлэлтэй “Юнигаз” хэмээх ногоон бизнесийг бүтээж, эко хийн түлшний зөв, аюулгүй хэрэглээг нэмэгдүүлэн, хэвшүүлэхийн төлөө салбартаа манлайлагчийн байр суурьтайгаар үйл ажиллагаагаа эрхэлж байна.

Эрхэм зорилго

Хийн хэрэглээг төгс шийднэ.

Үнэт зүйлс

Аюулгүй ажиллагаа • Чадварлаг өөриймсөг хамт олон • Харилцагчаа ойлгож хүндлэх • Шударга, ёс зүйтэй • Тасралтгүй хөгжүүлэлт

Алсын хараа

Цэвэр эрчим хүчний ухаалаг шийдлээр илүү сайхан ирээдүйг хамтдаа бүтээнэ.

ЗӨВ ХАМТ ОЛОН

Өнөөдөр “Юнигаз” ХХК 5 албанд компанидаа эзний сэтгэлээр ханддаг, дайчин шаргуу, мэргэжил, ур чадвар өндөр, нэгэн зүгт харж чаддаг 220 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Компанийн хувьд ажилтнуудынхаа өсөн хөгжих боломжийг нэн тэргүүнд эрхэмлэн, гадаад, дотоодын сургалтад тогтмол хамруулж, ажиллах таатай орчинг бүрдүүлэн, зах зээл дээрх өрсөлдөхүйц цалин урамшуулал олгон, Зөв ажилтан хөтөлбөрийг хэрэгжүүлж, ажилтнуудаа илүү аз жаргалтай ажиллаж, амьдрахад нь хөтлөхийг хичээдэг. Бид үр дүнд хүрэхийн төлөө найрсгаар хамтран ажилладаг, санаачлагч, манлайлагч, өөриймсөг хандлагатай, өөрийгөө болон бусдыг хөгжүүлэгч, туслагч хамт олон байхыг эгнэгт эрмэлзэн, компанийнхаа алсын хараа, зорилго, зорилтыг эрхэмлэн ажилладаг юм.

Юнигаз ХХК

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД

Монгол улсын газрын тосны салбарын анхдагч, манлайлагч төдийгүй хөгжлийг тодорхойлогч “Петровис” групп, Япон улсын эрчим хүчний томоохон нийлүүлэгч, шингэрүүлсэн нефтийн хий болон олон төрөлт хийн зах зээлд тэргүүлэгч “Газ Ван” Группийн “Сайсан” компаниудын хамтын хөрөнгө оруулалттайгаар “Юнигаз” ХХК байгуулагдаж, өдгөө Монгол орны хийн салбарын зах зээлийн 34%-ийг дангаар хангагч компани болтлоо дэвшин хөгжиж байна.