"Үйлчлүүлэгчийг НЭГТ тавих бодлого" -оо тасралтгүй хэрэгжүүлж, "Аюулгүй байдал, найдвартай ажиллагааны журам" -ыг чанд баримталж ирсний ачаар Gas One группийн үндэс болох Сайсан компани Япон улс төдийгүй Монгол, Вьетнам, Индонез, Бангладеш, Балба, Тайланд, Лаос, Энэтхэг зэрэг Ази, Номхон далайн 8 орны шингэрүүлсэн нефтийн хийн салбарт 9 компанитайгаар өргөжиж, №1 Япон брэндээр өргөмжлөгдөн, амжилттай ажиллаж байна.
“Петровис” ХХК 2004 онд Монгол улсын засгийн газраас зарласан олон улсын тендерт шалгарч, “Юнигаз” ХХК -ийн Монгол талын хөрөнгө оруулагч болсон ба Япон улсын “Газ Ван” группийн Сайсан компанитай хамтарсан компани байгуулан, шингэрүүлсэн нефтийн хийн зах зээлд хөл тавьсан юм.