“Юнигаз” ХХК-ийн вэб сайт дээрх хэрэгцээ шаардлаг тодорхойлох формийг бөгоөнө.
Таны барилга байшин, объект дээр очиж техник холболтын хэмжилт хийнэ.
Монгол улсын норм стандартын дагуу хийн холболтын зураг төсөл боловсруулж, төсөв гарган танилцуулах ба харилцагчтай гэрээ хийнэ.
Монгол улсын норм стандартын дагуу хийн холболтын зураг төсөл боловсруулж, төсөв гарган танилцуулах ба харилцагчтай гэрээ хийнэ.
Батлагдсан зургийн дагуу холболт, угсралтыг шуурхай, найдвартай гүйцэтгэн, хүлээлгэж өгнө.
Харилцагч, хэрэглэгчийг аюулгүй ажиллагааны сургалтад хамруулж, ашиглалтын зааварчилгаа өгнө.
Мэргэжлийн байгууллагын хувьд зураг төслийн тусгай зөвшөөрөлтэйгээр, өндөр ур чадвар, чанартай гүйцэтгэл бүхий Зураг төслийн мэргэшсэн инженерүүд ажиллаж, хэрэглэгч, харилцагчдын захиалгын дагуу ресторан, нийтийн хоолны газар, үйлдвэрлэл, үйлчилгээний барилга байгууламж, амины орон сууцын гал тогооны ШНХ-н хангамжийн зураг төслийг боловсруулан, төслийн дагуу угсралтыг амжилттай гүйцэтгэн, хүлээлгэн өгч байна.
Т3-4.1:0.07-1.6 МПа /0.7-16.0кгх/см2/ зуух, даралттай даралтат савны угсралт, засварын ажил, түүний туршилт тохируулгын ажил үйлчилгээ,
ТЗ-5.1:0.07-1.6 МПа /0.7-16.0кгх/см2/ даралттай дулааны шугам хоолой, дулаан дамжуулах төвийн угсралт, засварын ажил, түүний туршилт тохируулгын ажил үйлчилгээ эрхэлж байна.
Тоног төхөөрөмжийн хийн хангамжийн зураг төсөл боловсруулалт, барилга угсралт
Уул уурхайн кэмпүүдийн гал тогооны хийн хангамжийн зураг төсөл, угсралт хийдэг.
Халаалт, хэрэглээний халуус ус бэлтгэл, шинээр баригдаж буй орон сууцны хотхоны айл өрхүүдийг хийн хангамжийн нэгдсэн системд холбож, хийгээр хангах
Ресторан, цайны газрууд, агаарын бөмбөлөг хөөргөх зэрэг аялал жуулчлалын үйлчилгээний хийн хангамж
цахилгаан, дулаан хангамж, гал тогоо, хэрэглээний халуун ус бэлтгэх бие даасан цогц системийн хийн хангамж.