БИДНИЙ ДАВУУ ТАЛ

Байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн нийлүүлэгч Монголын анхны ЭКО ТЭМДЭГТ байгууллага

Олон улсын стандартад нийцсэн, аюулгүй ажиллагааг бүрэн хангасан хийн түлшний тоног төхөөрөмжтэй.

Мэргэжлийн өндөр ур чадвар бүхий туршлагатай инженер, техникийн багтай.

24 цагийн дуудлагын төв, сургалт, мэдээ мэдээллийн цогц үйлчилгээтэй.

Бүх багц бүтээгдэхүүнүүд 100,000,000 JPY даатгалаар хамгаалагдсан.

ОХУлсаас Европын стандартад нийцүүлэн үйлдвэрлэдэг чанартай түлш борлуулдаг.

АВТОГАЗ

“ЮниГаз” ХХК нь Монголын зах зээлд шингэрүүлсэн нефтийн хийн салбарын хөгжүүлэх, тэр дундаа авто тээврийн салбарт шингэрүүлсэн нефтийн хийг нэвтрүүлэх Дэд бүтцийн яамнаас (хуучин нэрээр) зарласан нээлттэй тендерт шалгарч, 2004 оны 9 сарын 16-ны өдөр онцгой эрх бүхий байгууллага болон үүсгэн байгуулагдаж, 2005 оны 9 сарын 12-ны өдрөөс Монголд Улсад анх эхлэн автомашиныг хийгээр цэнэглэж, олон нийтэд үйлчилгээгээ үзүүлж эхэлсэн. Бид өнөөдөр Улаанбаатар хотод 11 салбар, хөдөө орон нутагт 7 салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж хэрэглэгчдэдээ чанартай хийн түлшийг тасралтгүй хүргэсээр байна.

АХУЙН ГАЗ

Орчин үеийн нийтийн орон сууцанд мөн дэд бүтцийн төвлөрсөн системээс алслагдмал амины орон сууц, нийтийн байр, үйлдвэр, үйлчилгээний газруудын цахилгаан, дулаан, халуун ус, эрчим хүчний асуудлыг хийн хангамжийн бие даасан систем нэвтрүүлэн хялбар шийдэх боломжтой юм.Хийн хангамжийн бие даасан системийн давуу тал нь Төвийн эрчим хүчнээс хараат бус тасралтгүй хэрэглээ,Тоолуурын систем бүхий хэрэглээний хяналт, хэмнэлттэй түлш, Мэргэжлийн байгууллагын угсралт холболт, засвар үйлчилгээ, Аюулгүй байдлыг бүрэн хангасан аюулгүй дохиолол, Ая тухтай, эрүүл орчинг бүрдүүлсэн, хэрэглэхэд хялбар, цэвэр эрчим хүч юм.

1-1

ХИЙН ХАНГАМЖИЙН НЭГДСЭН СИСТЕМ

15 жилийн туршлагатай манай хамт олон хийн түлш нийлүүлэлтээрээ Япон улсад тэргүүлэгч SAISAN компанийн “Know how”-р Монголын томоохон молл, сүлжээ ресторан, худал­дааны төвүүдийн аюулгүй ажиллагааг бүрэн хариуцан, чанарын өндөр түвшний хийн түлш нийлүүлэн ажиллаж байна.