Өнөөдөр “Юнигаз” ХХК 5 албанд компанидаа эзний сэтгэлээр ханддаг, дайчин шаргуу, мэргэжил, ур чадвар өндөр, нэгэн зүгт харж чаддаг 220 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Компанийн хувьд ажилтнуудынхаа өсөн хөгжих боломжийг нэн тэргүүнд эрхэмлэн, гадаад, дотоодын сургалтад тогтмол хамруулж, ажиллах таатай орчинг бүрдүүлэн, зах зээл дээрх өрсөлдөхүйц цалин урамшуулал олгон, “Зөв ажилтан” хөтөлбөрийг хэрэгжүүлж, ажилтнуудаа илүү аз жаргалтай ажиллаж, амьдрахад нь хөтлөхийг хичээдэг.
Анкет шалгаруулалт
Анкетын мэдээлэлд үндэслэн анхан шатны шалгаруулалт хийх ба шалгарсан оролцогчдыг ярилцлагад урина.
Мэргэжлийн болон ур чадварын шалгалт
Тухайн ажлын байрны онцлогоос шалтгаалж, мэргэжлийн болон бусад ур чадвар үнэлүүлэх сорил шалгалт өгнө.
Ажлын санал тавих, ажилд авах
Ажилд авах шийдвэр гарсны дараа хүний нөөцийн менежер тэнцсэн ажил горилогчдод ажлын санал тавина.