ХИЙГЭЭР ЦЭНЭГЛЭХ СТАНИЦ

Өнөөдөр “Юнигаз” ХХК 5 албанд компанидаа эзний сэтгэлээр ханддаг, дайчин шаргуу, мэргэжил, ур чадвар өндөр, нэгэн зүгт харж чаддаг 220 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

ОЛОН УЛСЫН ТЕХНИКИЙН ШААРДЛАГА, СТАНДАРТ

ХОЛИМГИЙН НАЙРЛАГЫГ ТОГТООХДОО MNS-5084:2001 ШНХ–АВТО ТЭЭВРИЙН ТҮЛШНИЙ ТЕХНИКИЙН ШААРДЛАГА, СТАНДАРТУУДЫГ БАРИМТАЛДАГ.

Ногоон эрчим хүчний бизнес эрхлэгч “Юнигаз” ХХК нь Улаанбаатар хот дахь 12, орон нутаг дахь 9 авто машин хийгээр цэнэглэх станцаараа дамжуулан, Монгол орны эрс тэс уур амьсгал, улирал тус бүрийн онцлогт нийцсэн цэвэр пропан, бутан болон тэдгээрийн холимог хийг ОХУ-аас импортлон, хэрэглэгчийнхээ хэрэгцээ шаардлагад тохирсон найрлагаар бэлтгэн нийлүүлж байна

УЛИРЛЫН ОНЦЛОГТ НИЙЦСЭН ХИЙН ХОЛИМОГ

УЛИРЛЫН ОНЦЛОГТ НИЙЦСЭН ХИЙН ХОЛИМОГ

Улиралдаа тохирсон хийн холимог ашиглах нь хэрэглэгч талдаа зарцуулалт хэмнэгдэж, эдийн засгийн үр өгөөжтэйгээс гадна, тухайн автомашин эсвэл хийн тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагаанд сайн нөлөө үзүүлдэг давуу талтай. Зуны буюу дулааны цагт бутан хийг түлхүү агуулсан найрлагатай холимог бэлддэг бол өвлийн буюу хүйтний улиралд гадна агаарын хэм хүйтэрсэн үед пропан хийг түлхүү агуулсан, хөлдөж царцах эрсдэлгүй, найдвартай холимог бэлдэж хэрэглэгч, харилцагчдадаа санал болгодог.

АХЦС САЛБАРУУД

Эрхэм хэрэглэгч, харилцагч та манай автомашин хийгээр цэнэглэх станцуудын байршил, холбогдох хаягийн мэдээллийг жагсаалтад үзүүлснээр болон онлайн орчинд байршлын тэмдэгт дээр даран, газрын зураг дээрээс нарийвчлан харах боломжтой.