Хийн түлшит тоног төхөөрөмжийг зөв ажиллуулах буюу хэрэглэхэд амар хялбар, аюулгүй, найдвартай байдал, бүрэн ашиглалт гэх зэрэг олон чухал үзүүлэлтийг хийн хангамжийн зураг төсөл боловсруулах үйл явцад тодорхойлдог.
Мэргэжлийн байгууллагын хувьд зураг төслийн тусгай зөвшөөрөлтэйгээр, өндөр ур чадвар, чанартай гүйцэтгэл бүхий Зураг төслийн мэргэшсэн инженерүүд ажиллаж, хэрэглэгч, харилцагчдын захиалгын дагуу ресторан, нийтийн хоолны газар, үйлдвэрлэл, үйлчилгээний барилга байгууламж, амины орон сууцын гал тогооны ШНХ-н хангамжийн зураг төслийг боловсруулан, төслийн дагуу угсралтыг амжилттай гүйцэтгэн, хүлээлгэн өгч байна.
Бид салбартаа тэргүүлэгч, дэвшилтэт технологийг Монголдоо нэвтрүүлж, манай хөрөнгө оруулагч Япон улсын хийн технологийн “ноу хауг” ашиглан, Япон, Солонгос, Европын өндөр хөгжилтэй орнуудын тоног төхөөрөмжөөр, хийн хангамжийн угсралтыг мэргэжлийн ур чадвартай инженер, техникийн багууд, чанарын өндөр түвшинд, хурдан шуурхай гүйцэтгэдэг. Үүнд:
Т3-4.1:0.07-1.6 МПа /0.7-16.0кгх/см2/ зуух, даралттай даралтат савны угсралт, засварын ажил, түүний туршилт тохируулгын ажил үйлчилгээ,
ТЗ-5.1:0.07-1.6 МПа /0.7-16.0кгх/см2/ даралттай дулааны шугам хоолой, дулаан дамжуулах төвийн угсралт, засварын ажил, түүний туршилт тохируулгын ажил үйлчилгээ эрхэлж байна.
Та хийн тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалтын үйлчилгээ авахыг хүсвэл дараах формыг бөглөнө үү. Таны бүртгүүлсэн мэдээллийн дагуу манай мэргэжилтэн эргүүлэн холбогдох болно.