Манай компани хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 50 кг, 14 кг, 10 кг, 5 кг, 3 кг -ын багтаамжтай баллонуудад ШНХийг цэнэглэн түгээхийн зэрэгцээ ОХУ, БНСУ, Япон зэрэг орнуудаас 20 кг, 50 кг багтаамжтай, аюулгүйн хавхлагатай, хий шингэний хоёр амсартай баллонуудыг хэрэглэгчийн захиалгаар нийлүүлж байна.