Шингэрүүлсэн шатдаг хий (LPG) нь газрын тосны үйлдвэрлэлээс гаралтай зөөврийн, цэвэр, үр ашигтай эрчим хүчний эх үүсвэр бөгөөд дэлхийн өнцөг булан бүрт маш олон салбарт ашиглагдаж байна.
Манай улсад LPG-г айл өрх, хоол үйлдвэрлэлийн салбарын цахилгааны эх үүсвэрт, автомашин, тээврийн хэрэгслийн шатахуун, түлшинд мөн уул уурхайн лаборатор, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн цахилгааны эх үүсвэр зэрэгт хэрэглэж байна.

ЭРҮҮЛ МЭНД

LPG нь цэвэр түлш бөгөөд утаагүй тул хотын агаарын бохирдлыг бууруулахад өндөр нөлөөтэй.

 

БОХИРДОЛГҮЙ ТҮЛШ

LPG нь нүүрс, халаах тос, бензинээс хамаагүй бага CO2 ялгаруулдаг бөгөөд бараг ямар ч хар нүүрстөрөгч болон бусад тоосонцорыг агаарт ялгаруулдаггүй

 

ЭДИЙН ЗАСГИЙН ХЭМНЭЛТ

 

Автогаз нь бензин болон тусад төрлийн шатахуунтай харьцуулахад ямагт 20%-30% хямд үнэтэй байдаг тул үнийн зөрүүний хэмнэлтийг та өөртөө үлдээнэ.

ЧАНАРТАЙ ТҮЛШ

 

Автогазын октаны тоо 105-120 байдаг бөгөөд бүрэн шаталт явагддаг учир таны автомашины хөдөлгүүрийн тос хурдан харлаж бохирдохгүй. Мөн эд анги, тоног төхөөрөмж, моторын эдэлгээг уртасгаж хүчин чадлыг нэмэгдүүлдэг.

 

ӨРГӨН ХЭРЭГЛЭЭ

 

Шуурхай, найдвартай, тогтмол, зөөврийн эрчим хүчээр хангадаг тул дэлхий даяар нэг тэрбум хүн, бизнес эрхлэгчид LPG-ийг ашигладаг.

 

LPG ЦААШИД

 

LPG нь хөгжингүй болон хөгжиж буй орнуудын хот, хөдөөгийн тогтвортой эрчим хүчний хэрэглээний ирээдүйн чухал бүрэлдэхүүн хэсэг юм.

 

йыб