БИДНИЙ ТУХАЙ

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ КОМПАНИ – GAS ONE

Манай компани 1945 онд байгуулагдсанаас хойш бид LPG бизнесийн хөгжлийг дагнан тасралтгүй өсч, нийгэм, үйлдвэрлэлийн хөгжлийг сайжруулахад хувь нэмрээ оруулж, Зүүн Японы хамгийн томоохон эрчим хүчний нийлүүлэгчдийн нэг болсон юм.

Манай бүтээгдэхүүн нь зөвхөн ахуй хэрэглэгчдэд зориулсан LPG биш бөгөөд аж үйлдвэрийн зориулалттай “азот”, “нүүрстөрөгчөөр баялаг хий”, эмнэлгийн “хүчилтөрөгч”, “мэдээ алдуулалт” зэрэг олон төрлийн өндөр даралттай хийгээр хангадаг. Сүүлийн жилүүдэд үйлдвэрүүдийн техникийн шинэчлэл хийснээр үйлдвэрлэлийн хийн төрөл, хэрэглээ нэлээд өргөжиж байна. Gas One нь үйлдвэрлэлийн эрэлт хэрэгцээг хангах зорилгоор тоног төхөөрөмжийн ашиглалт, нийлүүлэлтийн зураг төслийг боловсруулах замаар бүх төрлийн хий нийлүүлэх болон өргөн хүрээ бүхий инженерийн үйлчилгээг үзүүлдэг.

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ КОМПАНИ – ПЕТРОВИС

Юнигаз ХХК-ий Монгол талын хөрөнгө оруулагч Петровис ХХК 2004 онд Монгол улсын Шингэрүүлсэн нефтийн хийн зах зээлд хамтарсан компани байгуулан хөл тавьсан.

Петровис ХХК нь анх 1997 онд газрын тосны бүтээгдэхүүний импорт, бөөний болон жижиглэнгийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн түүхтэй. Улмаар 2004 онд Монгол улсын засгийн газраас зарласан олон улсын тендерт шалгарт газрын тосны салбарын ууган компани болох НИК ХК-ийг нэгтгэн үйл ажиллагаагаа өргөжүүлсэн билээ. Ийнхүү улс орныг хамарсан борлуулалтын хамгийн өргөн сүлжээг шинэчлэн сайжруулж, үйл ажиллагааны цар хүрээгээ улам бүр өргөжүүлснээр бид газрын тосны бүтээгдэхүүний зах зээлд Монголын хамгийн том групп компаний байр суурийг хадгалж байна.

ЛЕМАКС КОМПАНИЙН АЛБАН ЁСНЫ ДИСТРИБЬЮТОР

ЮниГаз ХХК нь халаалтын тоног төхөөрөмж, хийн бойлер үйлдвэрлэлээр ОХУ-ын зах зээлд тэргүүлэгч компани болох Лемаксын албан ёсны дистрибьюторын эрхийг авч тус компанийн бүтээгдэхүүнүүдийг борлуулж эхэллээ.
Зах зээлд 25 гаруй жилийн турш үйл ажиллагаагаа явуулж буй тус компани нь бойлеруудаа Герман улсын дэвшилтэт технологийн дагуу үйлдвэрлэдэг бөгөөд өнөөдөр Лемаксын бүтээгдэхүүнүүд хамгийн чанартай эрэлттэй бүтээгдэхүүнд тооцогдож байна.
Та Лемакс компанийн бүтээгдэхүүнүүдийг Хаан банкны жилийн 8%-ийн хүүтэй Ногоон зээлээр авч суурилуулах боломжтой.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ