Main HR

ХҮНИЙ НӨӨЦ

Монгол-Японы хамтарсан ЮниГаз ХХК-ийн ажилтан болсноор дараах боломжийг олгоно:

Байгальд ээлтэй цэвэр эрчим хүчийг түгээх эрхэм зорилгод нэгдэж нийгмийн сайн сайхны төлөө үйлсэд хувь нэмрээ оруулна. Хийн салбартаа анхдагч, манлайлагч, эрч хүчтэй хамт олон тантай мөр зэрэгцэн хамтран ажиллана. Ажилтан бүрт ажил амьдралын тэнцвэрийг хадгалах эрүүл аюулгүй, даатгагдсан ажлын байрны ажлын орчин нөхцөл, ижил тэгш боломж, Мэргэшсэн чадварлаг удирдлага, баг хамт олны дэмжлэг туслалцаа, өсч хөгжих нээлттэй боломж, Ажлын үр дүнд тулгуурласан өрсөлдөхүйц цалин хангамж, хөнгөлөлт урамшуулал

ЮниГаз ХХК-ийн ажилтан сонгон шалгаруулалт хийх зарчим:

1. Шудрага, ил тод, нээлттэй

2. Нэгэн зорилгын төлөө нэгдэж, компанийн хөгжилд хувь нэмрээ оруулж чадах боловсон хүчнийг сонгоход чиглэнэ.

3. Ажил горилогчийн харилцаа хандлага, үзэл бодол нь ЮниГазын үнэт зүйлд нийцэж байхыг шалгуур болгоно.

4. Ажилтнуудынхаа албан тушаал ахих, өсч хөгжих боломжийг хангахыг урьтал болгох бөгөөд нээлттэй ажлын байранд дотоод нөөцөөс ажилтан элсүүлэх зарчмыг баримтлана.

ЮниГаз ХХК-ийн ажилтан сонгон шалгаруулах үе шат:

1. Анкет хүлээн авах, анкетийн шалгаруулалт хийх

2. Анкетийн шалгаруулалтанд тэнцсэн ажил горилогчийг анхан шатны ярилцлагат урих, (Хүний нөөцийн ажилтантай уулзалт хийх, материал бүрдүүлэх)

3. Анхан шатны ярилцлага хийх, шалгаруулах, Ярилцлагат тэнцсэн ажил горилогчоос шаардлагатай бол мэргэжлийн шалгалт, тест авах,

4. Анхан шатны ярилцлагын дүгнэлт болон шалгалтын оноог үндэслэн шалгуур хангасан ажил горилогчийг II шатны ярилцлагат урих, (Шууд удирдлага, менежертэй уулзах)

5. Шаардлагатай бол III шатны ярилцлагат урих

6. Удирдлагуудтай зөвлөлдөж сонголт хийх, ажилд авах шийдвэр гаргах

7. Ажлын санал тавих, хөдөлмөрийн гэрээний нөхцөл тохиролцож, хөдөлмөрийн гэрээ байгуулах

Ажил горилогч нь дараах материалуудыг бүрдүүлсэн байна. Үүнд:

1. “ЮниГаз” ХХК-ийн ажил горилогчийн анкет;

2. Ажилд орохыг хүссэн өргөдөл;

3. Цээж зураг /3*4 хэмжээтэй зураг 6%/;

4. Цахим үнэмлэхний хуулбар;

5. Диплом, мэргэжлийн үнэмлэхний хуулбар;

6. Ажил байдлын тодорхойлолт;

7. Оршин суугаа газрын тодорхойлолт;

8. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар;

9. Дүүргийн хөдөлмөр халамжийн хэлтсийн мэдэгдэх хуудас; /Дүүргийн халамжийн төвөөс ажилд зуучлуулж байгаа ажил горилогчид хамаарна./

Хэрэв танд хүний нөөцийн сонгон шалгаруулалттай холбоотой санал хүсэлт байвал [email protected] хаягаар холбогдоно уу.