АХУЙН ГАЗ ЦЭНЭГЛЭЛТИЙН НЭЭЛТИЙН УРАМШУУЛАЛ ЗАРЛАГДЛАА

АХУЙН ГАЗ ЦЭНЭГЛЭЛТИЙН НЭЭЛТИЙН УРАМШУУЛАЛ ЗАРЛАГДЛАА

Уншсан 79
ТүгээхShare공유하기

Юнигаз компани ахуйн хэрэглээний хийн баллон цэнэглэж эхэллээ. Нээлтийн хямдралын хугацаанд буюу 2024 оны 11-р сарын 18-наас 11-р сарын 30-ны өдрийг дуустал килограммыг нь ердөө 2300 төгрөгөөр буюу 3500-аас 35% хямдралтай үнээр цэнэглүүлэхээс гадна 3 кг, 5кг, 10 кг, 14кг-ын хийн баллонуудыг 20%-ийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой боллоо.

Хаанаас вэ гэж үү?

  • 5-н шарын салбар буюу 5-н шарын автобусны буудлын урд,
  • 22-н товчооны салбар буюу Хуучин 22-н товчооны зам дагуу, Сансар худалдааны төвийн баруун талд,
  • Баянзүрх дүүргийн товчооны салбар буюу Баянзүрх дүүргийн товчоо явах зам дагуу байрладаг, авто машин хийгээр цэнэглэх станцууд дээр ахуйн хэрэглээний хийн баллоныг цэнэглэж байна.

Зөв хийн хэрэглээтэй эрхэм үйлчлүүлэгч та бүхэн стандарт, техникийн шаардлагыг бүрэн хангасан, өндөр чанартай хийн түлшийг өөрт ойр салбарт очин цэнэглүүлэхээс гадна салбар бүрээс ISO стандартын, 15 жил хүртэл ашиглах боломжтой хийн баллон болон Японы Риннай брэндийн хийн плиткаг худалдан аваарай.

Ахуйн хийн цэнэглэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах утас 7575-7755.

Нийт харилцан яриа