
Авто хийн түлшний салбарт 21 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй “Юнигаз” ХХК Орхон аймгийн Эрдэнэт хотод гурав дахь суурин авто хийн цэнэглэх станцаа шинээр ашиглалтад орууллаа.
Агаарын бохирдол жилээс жилд нэмэгдэж буй өнөө үед байгальд ээлтэй, утаа бага ялгаруулдаг авто хийн хэрэглээг нэмэгдүүлэх нь агаар орчны бохирдлыг бууруулахад чухал ач холбогдолтой юм. Энэ утгаараа шинэ станц нь орон нутгийн иргэдийн эрүүл, цэвэр орчинд амьдрах нөхцөлийг дэмжихэд бодит хувь нэмэр оруулж байна.
Нээлтийн үйл ажиллагааны хүрээнд хэрэглэгчдэд зориулсан гарын бэлэг гардуулж, азын сугалаа зохион байгуулсан нь иргэдийн талархлыг хүлээв.


Нийт харилцан яриа