Хийн хангамжийн системийн зураг төсөл, угсралт суурилуулалт

Монгол улсын норм стандартын дагуу хийн холболтын зураг төсөл боловсруулж, төсөв гарган танилцуулах ба харилцагчтай гэрээ хийнэ.

Хөнгөлөлтийн картны
захиалга өгөх

Монгол улсын норм стандартын дагуу хийн холболтын зураг төсөл боловсруулж, төсөв гарган танилцуулах ба харилцагчтай гэрээ хийнэ.

ЮНИГАЗ ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР

УБ, орон нутагт 220 гаруй ажилтныг тогтвортой ажлын байраар хангадаг.

*** хэмжээний буюу * м2 талбайг халаах хийн халаагуур угсрав.

Сүүлийн 5 жилд улсад *** төгрөгийн татвар, НДШ төлөв.

Хий тээврийн машинууд жилд ... сая км зам туулдаг.

Хийн хэрэглээг
төгс шийднэ

Ирээдүйдээ илүү сайхан эх дэлхийг үлдээхийн төлөө хүн төрөлхтөн гүн ухамсарт хэрэглээнд эрчимтэй шилжиж, технологийн хурдацтай хувьслын аясаар хором мөч бүрд өөрчлөгдөж буй амьдралын хэв маягаа ухаалгаар удирдахаар дор бүрнээ чармайх болсон.

Байгаль орчинд нөөлөгтэй, амьд бодгаль бүхэнд ээлтэй эрчим хүчний эх үүсвэр болох “Цэнхэр түлш” шингэрүүлсэн нефтийн хийн зөв хэрэглээ, сайн соёлыг түгээх үйлсийг 2004 оноос хойш дэлгэрүүлэхээр “Юнигазчууд” бид нэн шаргуу ажиллаж байна.

Монгол дархан ухаан, Япон яс чанар нэгдэн уусаж, хариуцлагатай, найдвартай, чанартай, ёс зүйтэй, хүндлэлтэй “Юнигаз” хэмээх ногоон бизнесийг бүтээж, эко хийн түлшний зөв, аюулгүй хэрэглээг нэмэгдүүлэн, хэвшүүлэхийн төлөө салбартаа манлайлагчийн байр суурьтайгаар үйл ажиллагаагаа эрхэлж байна.

Санал болгох
бүтээгдэхүүн, үйлчилгээ

Бидний бүхий л үйл ажиллагаа байгаль орчинд ээлтэй учир Монголын анхны эко тэмдэгт байгууллагаар өргөмжлөгдсөн юм.

Хийн хангамжийн системийн зураг төсөл, угсралт суурилуулалт, засвар үйлчилгээ

Хийн түлшит тоног төхөөрөмжийг зөв ажиллуулах буюу хэрэглэхэд амар хялбар, аюулгүй, найдвартай байдал, бүрэн ашиглалт гэх зэрэг олон чухал үзүүлэлтийг хийн хангамжийн зураг төсөл боловсруулах үйл явцад тодорхойлдог.


Үйлчилгээний дэлгэрэнгүй

Хийн түлшит тоног төхөөрөмжийн худалдаа

“Юнигаз” ХХК 2011 оноос хойш Японы гэр ахуйн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, бүтээгдэхүүний чанар, найдвартай ажиллагаагаараа дэлхийд тэргүүлэгч RINNAI брэндийн Япон, Солонгос улсад зориулан үйлдвэрлэдэг хийн зуухнууд болон бусад бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгч, харилцагчдадаа санал болгож байна.


Үйлчилгээний дэлгэрэнгүй

Автомашин хийгээр цэнэглэх станц

“Цэнхэр түлш” хэмээгддэг шингэрүүлсэн нефтийн хийн түлшээр явдаг автомашин ашиглаж хэвших нь иргэн хүн бүрийн эх орон, ирээдүй, эх дэлхийдээ үзүүлж буй хамгийн найрсаг, хамгийн энэрэнгүй хариу үйлдэл юм.


Үйлчилгээний дэлгэрэнгүй

Юнигаз хөнгөлөлтийн карт, хийн түлшний талон

Хэрэглэгч та “Юнигаз” ХХК-ийн хөнгөлөлтийн картыг ашиглан Улаанбаатар хотын 13 салбар, орон нутгийн 7 салбар буюу нийт 20 АХЦС-аас хөнгөлөлттэй үнээр хийн түлш худалдан авах боломжтой.


Үйлчилгээний дэлгэрэнгүй

Шингэрүүлсэн нефтийн хийн бөөний худалдаа

Манай компани хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 50 кг, 14 кг, 10 кг, 5 кг, 3 кг -ын багтаамжтай баллонуудад ШНХийг цэнэглэн түгээхийн зэрэгцээ ОХУ, БНСУ, Япон зэрэг орнуудаас 20 кг, 50 кг багтаамжтай, аюулгүйн хавхлагатай, хий шингэний хоёр амсартай баллонуудыг хэрэглэгчийн захиалгаар нийлүүлж байна.


Үйлчилгээний дэлгэрэнгүй

Хийн түлшний захиалга бөөний худалдаа

Хий импортлогч, тус зах зээлд манлайлагч компанийн хувьд хийн хангамжийн үйлчилгээ эрхлэгч бусад байгууллагуудад ШНХ-ийг их хэмжээгээр буюу бөөнөөр нийлүүлэх үйл ажиллагааг тогтмол явуулдаг.


Үйлчилгээний дэлгэрэнгүй

Хөдөлмөрийн аюулдгүй байдлын сургалт

Шингэрүүлсэн нефтийн хийн тухай, холбоотой хууль, норм дүрэм болон даралтат сав, шугам хоолойтой харьцан ажиллах үеийн аюулгүй ажиллагааны талаар ХАБЭА-н сургалтыг тогтмол зохион явуулж байна.


Үйлчилгээний дэлгэрэнгүй

Харилцагч байгууллагууд

Сүүлд хэрэгжүүлсэн
төслүүдээс

Бид байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэгч, нийлүүлэгч Монголын анхны ЭКО ТЭМДЭГТ байгууллага гэдгээрээ бахархдаг.

MCS групп

Монголчуудын амны цангааг тайлагч, амтанд нь дуртай олон төрлийн ундааг Эм Си Эс группийн тус үйлдвэр үйлдвэрлэн, зах зээлд өдөр бүр нийлүүлдэг. Бид MCS группийн Coca Cola ундааны үйлдвэрт халаалт, хэрэглээний халуун ус бэлтгэл, үйлдвэрийн технологийн уур бэлтгэлийг хангах хийн технологийн нэгдсэн цогц системийг угсарч суурилуулан, амжилттай хүлээлгэн өгсөн ба систем нь найдвартай, аюулгүй, тасралтгүй ажиллаж, үйлдвэрийнхээ хэрэгцээ шаардлагыг бүрэн хангаж байна.


Сургууль, цэцэрлэг

Хүүхэд бүр аюулгүй, цэвэр цэмцгэр, ая тухтай, найдвартай хамгаалагдсан орчинд сурч, төлөвших ёстой. Агаарын чанарыг сайжруулах бүсэд байрладаг, дулаан хангамжийн нэгдсэн системд холбогдох боломжгүй, төрийн өмчит 9 сургууль, цэцэрлэгийн ашиглаж байсан нүүрсний нам даралтын зуухнуудыг зогсоож, янданг буулган, аюулгүй ажиллагаа, чанарын шаардлага хангасан, олон улсын түвшинд өргөнөөр хэрэглэгддэг, усан халаалтын системд ажиллах зориулалттай хийн зуухнуудыг дагалдах тоноглолын хамт амжилттай угсарч суурилуулан, нийт 114,829 м2 талбайг ногоон эрчим хүчээр халааж эхэлсэн.


MCS групп

Монголчуудын амны цангааг тайлагч, амтанд нь дуртай олон төрлийн ундааг Эм Си Эс группийн тус үйлдвэр үйлдвэрлэн, зах зээлд өдөр бүр нийлүүлдэг. Бид MCS группийн Coca Cola ундааны үйлдвэрт халаалт, хэрэглээний халуун ус бэлтгэл, үйлдвэрийн технологийн уур бэлтгэлийг хангах хийн технологийн нэгдсэн цогц системийг угсарч суурилуулан, амжилттай хүлээлгэн өгсөн ба систем нь найдвартай, аюулгүй, тасралтгүй ажиллаж, үйлдвэрийнхээ хэрэгцээ шаардлагыг бүрэн хангаж байна.