Автомашин хийгээр цэнэглэх станц

“Цэнхэр түлш” хэмээгддэг шингэрүүлсэн нефтийн хийн түлшээр явдаг автомашин ашиглаж хэвших нь иргэн хүн бүрийн эх орон, ирээдүй, эх дэлхийдээ үзүүлж буй хамгийн найрсаг, хамгийн энэрэнгүй хариу үйлдэл юм. Хийн түлш нь шаталтын дулаан ялгаруулалт өндөртэй, байгаль орчинг бохирдуулдаггүй, түлш, эрчим хүчний шинэ бөгөөд хамгийн цэвэр эх үүсвэр болдгоороо давуу талтай.

Олон улсын техникийн
шаардлага, стандарт

Холимгийн найрлагыг тогтоохдоо MNS-5083:2001 ШНХ–Ахуйн хэрэглээний түлшний, Техникийн шаардлага болон MNS-5084:2001 ШНХ–Авто тээврийн түлшний техникийн шаардлага, стандартуудыг баримталдаг.

Ногоон эрчим хүчний бизнес эрхлэгч “Юнигаз” ХХК нь Улаанбаатар хот дахь 13, орон нутаг дахь 7 авто машин хийгээр цэнэглэх станцаараа дамжуулан, Монгол орны эрс тэс уур амьсгал, улирал тус бүрийн онцлогт нийцсэн цэвэр пропан, бутан болон тэдгээрийн холимог хийг ОХУ-аас импортлон, хэрэглэгчийнхээ хэрэгцээ шаардлагад тохирсон найрлагаар бэлтгэн нийлүүлж байна.

Давуу талууд

Зуны буюу дулааны цагт бутан хийг түлхүү агуулсан найрлагатай холимог бэлддэг бол өвлийн буюу хүйтний улиралд гадна агаарын хэм хүйтэрсэн үед пропан хийг түлхүү агуулсан, хөлдөж царцах эрсдэлгүй, найдвартай холимог бэлдэж хэрэглэгч, харилцагчдадаа санал болгодог.

Улиралдаа тохирсон Улиралдаа тохирсон, хийн холимог ашиглах нь хэрэглэгч талдаа зарцуулалт хэмнэгдэж, эдийн засгийн үр өгөөжтэйгээс гадна, тухайн автомашин эсвэл хийн тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагаанд сайн нөлөө үзүүлдэг давуу талтай.

АХЦС салбарууд

Эрхэм хэрэглэгч, харилцагч та манай автомашин хийгээр цэнэглэх станцуудын байршил, холбогдох хаягийн мэдээллийг жагсаалтад үзүүлснээр болон онлайн орчинд байршлын тэмдэгт дээр даран, газрын зураг дээрээс нарийвчлан харах боломжтой.