Юнигаз хөнгөлөлтийн карт
Хэрэглэгч та “Юнигаз” ХХК-ийн хөнгөлөлтийн картыг ашиглан Улаанбаатар хотын 13 салбар, орон нутгийн 7 салбар буюу нийт 20 АХЦС-аас хөнгөлөлттэй үнээр хийн түлш худалдан авах боломжтой.
Хөнгөлөлтийн картын ашиглалт:
- Цуглуулсан бонус оноог ашиглан худалдан авалтын литр тутамд хөнгөлөлт эдлэх эсвэл литр тутмын бонус оноог картдаа хуримтлуулан ашиглана.
- Redpoint Mongolia аппликэйшн дээрээс цуглуулсан бонус оноондоо харгалзах бараа бүтээгдэхүүнийг шууд худалдан авах боломжтой.
- Redpoint Mongolia аппликэйшнд нэвтрэн, картын хэрэглээ болон картын үлдэгдлээ харах, хянах боломжтой.
- Хөнгөлөлтийн карттай хэрэглэгч “Юнигаз” ХХК-аас зарласан урамшуулалт хөтөлбөрүүдэд оролцох эрхтэй.
- Хаясан болон гэмтсэн картын үлдэгдэл бонус шинэ карт руу автоматаар шилжин орно.
- ШНХ борлуулдаг бүх салбаруудаар ажлын өдрүүдэд карт олгох боломжтой.
- Карт эзэмшигчийн хувийн болон гүйлгээний мэдээлэл нь сонгосон нууц дугаараар /пин код/ хамгаалагдана.
- Хийн түлшний хомсдол үүссэн тохиолдолд давуу эрхтэйгээр үйлчлүүлэх эрхтэй.