Түлшний талон

Та эко буюу хийн түлшийг ашиглаж заншсанаар агаарын бохирдолгүй, цэвэр тохилог орчинд сэтгэл амгалан амьдарч, ажиллах боломжтой болох төдийгүй байгальд ээлтэй, технологийн шинэ дэвшлийг өдөр бүр мэдрэх болно.

Хийн түлшний талон

“Юнигаз” ХХК-н хөнгөлөлтийн ТАЛОН ашиглан Улаанбаатар хотын 13 салбар орон нутгийн 7 салбар буюу нийт 20 АХЦС-аар үйлчлүүлэхдээ 10,000 төгрөгийн дэвсгэрт бүхий эрсдэл багатай төлбөрийн хэрэгсэл болох талоныг ашиглан хийн түлш худалдан авах боломжтой.

Талоны ашиглалт:

  • Автогаз худалдан авахад зориулагдсан бэлэн мөнгийг бүрэн орлохуйц төлбөрийн хэрэгсэл.
  • Байнгын хөнгөлөлт эдэлнэ..
  • Өөрийн хэрэгцээнд тохируулан авах боломжтой 1 төрлийн дэвсгэртийн сонголттой.
  • Талон буюу энэхүү үнэт цаас нь зураасан, текстэн дүрслэл гэх зэрэг олон төрлийн өндөр нууцлалтай учир эрх бус этгээд дуурайлган үйлдэх боломжгүй.
  • Байгууллагын автомашин, тээврийн хэрэгслүүдэд хуваарилах, тараахад бүрэн тохиромжтой, эрсдэл багатай төлбөрийн хэрэгсэл.
  • Талон ашигласнаар “Юнигаз” ХХК-аас НӨАТ болон санхүүгийн тайлан, баримтуудыг шуурхай хүлээн авах боломжтой.